“Утааны бүсийг ногоон бүс болгомоор байна”
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн агаарын бохирдол, утааны асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Өнөөдрийн энэ байдал бол эрх баригчид юу ч хийгээгүй. Монгол Улсын хэмжээнд стратеги бодлого байгаагүйн гор. Яагаад 21 аймагт бүсчил хөгжлийг бий болгоогүй вэ? Хөдөөний хүмүүс хотод шавах нөхцөлийг бий болгосон юм. Таны ярьж байгаа зүйлс яагаад өнөөдрийн хүртэл биелээгүй юм бэ? Та энэ бүгдийг юу гэж бодож байна вэ?

-Баярлалаа шүүмжлэлийг хүлээж авна. Биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Утааг багасгахаар гарч байгаа санаачилга бүхнийг дэмжиж ажиллах хэрэгтэй. Ажлууд хийгдэж ирсэн. Иргэд шаардахгүй бол төр засаг нь дангаараа санаачилга гаргаж яваад байх зүйл биш.  Энэ дунд заавал өргөлт хэрэгтэй байдаг. Өнөөдрийн хуралд Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нар ирсэн байгаа. Айл бүхэн, хүн бүхэн хувь нэмрээ оруулж чадна гэж сонголт хийх хэрэгтэй. Би хатуу үг, муу үг сонсож сурсан хүн. Би ерөөсөө гомдол хийдэггүй.

-Азийн хөгжлийн банк, Бээжин, Тьянжин, Хэбэй мужийн агаарын бохирдлыг бууруулах байдлаар 458 сая еврогийн хөнгөлөлттэй  зээл аваад, өөрсдийнхөө агаарын бохирдлыг шийдэж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэхэд ОУ-ын дэмжлэгийг авах чиглэлийг та хэрхэн харж байна вэ?

-ҮАБЗ-ийн зөвлөмж шийдвэрийг өчигдөр хамгийн анх Синьхуа агентлаг мэдээлж байна лээ.Улаанбаатар хот шилжилт хөдөлгөөний хязгаарласан байна гэж мэдээлж байна. Хамгийн хэцүү ажил бол хүмүүсийн анхааралд оруулж, ажил хэрэг болгох юм. Утаатай холбоотой асуудал НҮБ, Парист гарсан шийдвэрүүдтэй холбоотой. Зарим цэцэрлэгүүд газрын гүний дулаанаар халаалтаа шийдсэн байна. Энэ бол асар том шийдэл. Би гэрийнхээ цахилгааны шийдэхийн тулд нарны эх үүсвэр ашиглахаар шийдэж болно. Гэрийн дулаан өөрөө бие даасан байх хэрэгтэй. Түүнийх нь төлөө тухайн айлд мөнгө орж ирдэг байвал асуудал шийдэгдэнэ. Дэлхий нийтийн хандлага ийм.

-Хотын татварыг өндрөөр тогтоодог бусад орны жишгийг дагах хэрэгтэй гэсэн санал гарч байна. Үүнийг дэмжих боломж бий юу?  Өнгөрсөн хугацаанд бохирдлыг бууруулахад 130 сая төгрөг зарцуулсан гэдэг. Энэ ажлын үр дүн өнөөдрөөр илэрч байна. Алдаатай бодлогыг үргэлжлүүлэх хэрэг байна уу. Хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Алдаа гарсан байж болно. Оносон зүйл нь юу байв. Тэрийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Одоо бүгд системтэй ажилладаг болох хэрэгтэй. Системтэй, төлөвлөгөөтэй, дэс дараатай, удаан хугацаанд  ажиллах хэрэгтэй. ҮАБЗ гараад, хууль тогтоомжуудаа Улаанбаатар хот оруулж ирэх байх. Гэхдээ энд иргэдийн сонголтууд байх хэрэгтэй.  Хотын татварыг бий болгох хэрэгтэй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь нээлттэй. Өөр хотод, өөр газар амьдрах эрх нээлттэй. Үүнд хязгаарлалт байхгүй.

-Улаанбаатарт олуулаа амьдрахгүй байх гарц нь орон нутагт амьдар гэж байна. Гэтэл тэнд хуваарилагддаг мөнгө нь маш бага. Хөдөөд амьдрах, ажиллах орчныг яаж бий болгох хэрэгтэй ч орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө байгаа асуудал гарч ирдэг?

-Захиргааны арга хэмжээ, хүний сонголт давхар гарч байдаг. УИХ, Засгийн газарт Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг битгий бууруул гэж би санал хүргүүлдэг. Хөдөө орон нутагтаа очсон иргэдэд малжуулах төслийг хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд ярьж байна. Утааны асуудал гэдэг жижиг зүйл биш.

Утааны бүсийг ногоон бүс болгомоор байна. Үүний тулд хөрсөө эрүүлжүүлмээр байна. Хотын урд талдаа цэцэрлэгт хүрээлэнтэй болсон. Одоо хойд талдаа ногоон байгууламжтай болъё. Байгууллагууд мод тарьж, эко орчин бүрдүүлэх хэрэгтэй. 

-“Цэвэр сан”-гийн нэрээр асар их мөнгөөр халаасаа зузаатгасан хүмүүсийг бид мартаагүй. Таны шагналыг мартсан байж болох. Өчигдрийн зөвлөмж бол өнгөрсөн хугацаанд шийдэгдчих байсан асуудал байсан зүйлүүд шүү дээ?

-Би уучлал гуйж байна. Утаан дээр улстөржилгүй ажиллах хэрэгтэй. ҮАБЗ  утааны асуудлаар гурван сард нэг удаа хуралддаг болъё гэж бодож байна. Өмнө нь жилд нэг удаа хуралдаж, хэлэлцдэг  байсан бол уучлаарай.  Шаардлагатай тохиолдолд УИХ энэ асуудлаар ээлжит бус чуулган хийх хэрэгтэй. Хийхээр тохирсон. Засгийн газар ч энэ асуудлыг авч хэлэлцэхээр тогтсон.  Би энэ их хурлын бүрэлдэхүүнд маш их итгэж байгаа. Анх удаа сонгогдсон 40 гаруй гишүүд бий. Чи шийдвэр гарахгүй бол эрх мэдэлтэй байгаад яах юм бэ. Шийдвэр гаргахгүй бол албан тушаал байгаад яах юм бэ.

Би энэ асуудлаар тодорхой шийдвэр, ахиц гарахгүй бол цаг нөхцөөж байна гэж бодно. Улаанбаатар хотын ИТХ энэ асуудлаар Их хурал шиг хуралдаж байгаа. Хариуцлагын асуудлыг тусгаж авах хэрэгтэй. Хариуцлагын заалт байхгүй бол ухралт гэж үзнэ.  Би улс төрч хүний хийх дургүй зүйлийг хийх гэж зүтгэдэг. Хүнээс ёс зүй, хариуцлага, хууль хэрэгжүүлэхийг шаарддаг. Иргэддээ хариуцлага тооцох гэхээс илүүтэй албан тушаалтнуудаас хариуцлага тооцох хэрэгтэй.  Монголын нийтлэг гамшиг бол хариуцлага тооцож чаддаггүй. Хариуцлагын ард бүх зүйлээ бүртгэх хэрэгтэй.  Хариуцлагыг урамшуулалтай зэрэгцүүлж явуул.
П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккккк 2017-01-16 16:30:51
    ИЙМ РЭРГҮҮНТЭЙ 8 ЖИЛ БОЛДОГ АЗГҮЙ ЮМ АА БИД. ОРОС ХЯТАД МОНГОЛЫГ ТОЙРУУЛААД ТӨМӨР ЗАМ ТАВЬЧИХЛАА. УЛСАА БОДОХЫН ОРОНД ПУТИНААС ЭРДЭНЭТИЙГ ГУЙСАН БИЗ. МУУ НОВШ
    122.201.24.241
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2017-01-12 13:22:27
    Аудитор Зангад гээд луйварчинг солисон гэж сонслоо. Ашгүй дээ. Одоо хүргэн, охин, авгайг нь хэзээ солих вэ. Гэр бүлээрээ АН үед дарга таргалсан новшнууд
    103.229.120.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Сэтгүүлч 2017-01-12 11:32:27
    Дахин дахин ТВ ээр витгий үзэгдээд бай. Өөрөө гэр бүлээ аваад бушуухан нүүж үз
    27.123.214.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-12 09:55:50
    Erunhiilugch gej hun er ni yag yamar erh medeltei gej bodood ene hunig yu hiine gej huleej bsan yum be 1 l ih yum nehsen buruutgasan humuus bhin
    66.181.187.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2017-01-12 08:28:08
    Ene luivarchingaas yaj Mongol uls salah ve
    202.21.109.2
    Мэдэгдсэн Хариулах
  • лхагва 2017-01-12 01:44:15
    20 Жил хоосон цэцэрхэлээ дээ.
    182.160.33.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Халх  2017-01-12 01:02:53
    ШИНЖААНЫ ЦАГААЧЫН ХҮҮ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТНЭЛ ДААНЧ БАЙСАНГҮЙ .
    150.129.142.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Oyun  2017-01-12 00:10:53
    E ne daxuad eluu balaa yaridag evch ni xedelcen bololtoi tegej bgaa l ergvi balaa xyylua batlaj budniigaa udex gej bgaa buz.E ne xvzvvgvu Xvn yran c@uxan vg xel...
    173.46.76.166
    Мэдэгдсэн Хариулах
  • cv 2017-01-11 23:06:56
    saihan yaridag eronhiilogchtei shuu dee bid nar, goyo goyo amidralgui hudlaa um ih yarih um
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • agiii 2017-01-11 13:10:11
    mongo ideed bgaa humuusiig hongiin huraadagbaih heregtei huraahdaa 3 dahian nemj toluuldeg bh hregtei
    66.181.185.155
    Мэдэгдсэн Хариулах
  • Хангай 2017-01-11 13:00:56
    Цэвэр агаар сангийн мөнгийг халаасалсан Хүрэлсүх нарын этгээдүүд шоронд суугаад л боллоо юу. Идсэн мөнгөө төлсөн үү. Мэдээлээч.
    103.26.194.74
    Мэдэгдсэн Хариулах
  • utaaa 2017-01-11 12:40:06
    utaa
    66.181.189.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Soliotoi gar 2017-01-11 12:06:07
    Ene soliot hezee uhej dald oroh bol?
    202.9.40.69
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2017-01-11 11:33:13
    Гошгорцгооё таминээ.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2017-01-11 10:42:39
    neg ni goshigruulg hanadaggui nogoo hed ni goshgnrch hanadaggui yasan uiltei m dee bid
    150.129.140.8
    Мэдэгдсэн Хариулах
  • махан толгойтод 2017-01-11 09:57:36
    өнгөрсөн жилүүдэд хөдөө орон нутгийг яагаад олигтой хөгжүүлж чадагүй юм бэ. тэгэд хөдөө явж амьдар гд бх юм. урдах засгийн газрын алдатай бодлогоо яах гд бнаааа...
    202.9.41.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Зэс_толгой 2017-01-11 09:35:12
    Чи шагналыг чи авч, бид үхэж байх юм байна л даа, хох чинь гэж ба даа, Ёронхийлөгч өө гэж, Цахиягийн хөвүүн дээ
    49.0.185.171
    Мэдэгдсэн Хариулах
  • eee 2017-01-11 09:00:13
    jaahan t1 yum yariad bh yumaa
    202.55.184.18
    Мэдэгдсэн Хариулах
  • chi erunhiilugchuu 2017-01-11 07:39:01
    uneheer uudgui yumaa bi tand itgej blaa
    202.9.41.101
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2017-01-11 06:48:36
    Утаанаас чинь илүү тулгамдсан асуудал байна шүү дээ. Тэр лүү анхаарлаа хандуулаач
    202.131.246.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-01-11 05:44:48
    Өрх бүрээс утааны татвар ав би ч өгнөө тэгж байж л нүүдэл зогсоно эсэргээрээ хөдөө нүүнэ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • МОД ӨВС ЯАХАВ ЭЭ 2017-01-11 05:43:43
    ОДОО ХАМГИЙН НЭН ТЭРГҮҮНИЙ ЧУХАЛ АСУУДАЛ ӨВЛИЙН НҮҮРС ТҮЛЭЛТЭЭС ҮҮССЭН УТААНЫ АСУУДАЛ ЮМ. ЭНД ЗӨВХӨН ЦАХИЛГААН ХАЛААЛТААР Л ШИЙДНЭ. ЗУН 3 САР АГААР ЦЭВЭРЛЭДЭГ Н...
    202.72.245.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-11 05:40:28
    Хүзүүгүй болохоороо толгой ингэж худлаа ярьж чаддаг юм байхдаа, чиний Монголд хийсэн ажил бол хорлон сүйтгэх, аллага, хүчирхийлэл, замбараагүй байдал өөр юу ч б...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • mn 2017-01-11 05:34:29
    hooye. ene hotod haana bna ter nogoon bus. nogoo mod haa bna. ta nar l buh gazriig ambaar sav bolgoo biz de
    103.10.23.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Mgl 2017-01-11 05:18:42
    Noyon soliot
    202.21.106.157
    Мэдэгдсэн Хариулах