О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тэгш гараанаас явуулаач ээ
Парламент энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ долоо хоногт багтаан батлах чиг барьж байгаа. Харин энэ төслийг МАН-ынхан өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн учраас дэмжихгүй гэдгээ МАХН-аас мэдэгдээд буй. Өнөөдөр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбогдуулан хэвлэлийн хурал хийж, мэдэгдэл гаргалаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ хуулиар зөвхөн МАН хүнээ нэр дэвшүүлэх боломжтой. АН, МАХН болон бусад намууд хамтарч хүнээ нэр дэвшүүлж, өрсөлдөх боломжгүй болгож байна. Бидний харж байгаагаар гуравхан хүн дэвшинэ. Тэр гурван хүнийг тэгш гараанаас явуулаач ээ. Тэгэхийн тулд сурталчилгааны зардлыг нь төрөөс даацгаая. Хандив авахыг нь, эдийн засгийн хараат байхыг нь болиулъя гэж бид үзэж байна. Ажлын хэсгийн эхний хуралдаан дээр төсвийг нарийвчлан ярьж байсан боловч байнгын хороо баталгаажуулсангүй. Энэ хуулинд "МАН-ын хүнийг дэмжицгээе" гэсэн үг л алга. Нийт олноос сонгогдож гарах төрийн тэргүүнийг улстөржүүлж, намжуулсан, хэтэрхий нэг талыг барьсан байгааг бид хариуцлагатайгаар эсэргүүцнэ. Бид Үндсэн хуулийн цэцэд хандана. Бүх төрийн байгууллагыг МАН гартаа авцан байгаа энэ үед ардчилал, шударга ёсонд аюул учирч байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг МАН-тай нийлэхгүй байж, энэ хуулинд хориг тавих байх гэж найдаж байна.
П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-11 08:50:14
    Жавхлан, Батзандан, Баасанхүү нар бол сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс шар хадныхан юугаа харж байдаг юм барьж аваад хэвтүүлчихээч
  • Zochin 2017-01-11 08:35:13
    UIXd BAASANHKUU, S.JABKHLAN, PUREBDORJ metiin hkuuli medekhgyi sonin um yridag hkumuus odoo ugee olj yri
  • Зочин 2017-01-11 05:41:55
    чи тэнэг гар юм бишүү.4 жил УИХ-д суучихаад ёс зүй гэж байхгүй байна шүү
  • зочин 2017-01-11 05:16:39
    Оймс Баасанхүү чиний санаанд таарах юм гэж байна уу, толгойгоо угаачихаад хүн шүүмжилж бай, ширэлдсэн үстэй бөөдийсөн амьтан