Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-иас “Буянт-Ухаа II” хорооллын гурван өрөө бүхий 200 айлын байрыг иргэдэд түрээслүүлэхээр болжээ. Байр түрээслэх хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сард сугалаагаар тодруулах юм байна. Гэхдээ өнгөрсөн жил орон сууц түрээслэхээр ТОСК-д өргөдөл өгсөн 2000 иргэний дунд л зөвхөн сугалаа явуулах аж. Өөрөөр хэлбэл, түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах өргөдөл, хүсэлтийг иргэдээс шинээр авахгүй гэсэн үг.
Чингис бондын санхүүжилтээр боссон “Буянт-Ухаа II” хорооллын 50 хувийг иргэдэд түрээслэх шийдвэр гаргаж байсан билээ. Тэгвэл шинэ оны өмнөхөн Ерөнхий сайд Б.Эрдэнэбат дээрх хувь хэмжээг 70 болгож, иргэдэд түрээслэхээр өөрчилжээ. Тус хороололд борлогдоогүй байгаа гурван өрөө байруудыг 200 өрхөд мКв-ыг нь 5500 төгрөгөөр түрээслүүлэх аж. “Буянт-Ухаа II” хорооллын гурван өрөө байр нь 70 орчим мКв талбайтай гэж тооцвол иргэд гурван өрөө байрыг нэг сард 385 мянган төгрөгөөр түрээслэх юм байна.

olloo.mn