С.Жавхлан: Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжинэ
Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлийг өнгөрсөн сарын эхээр зарлан олон нийтэд мэдээлэл хийж байсан. Мөн дээрх үндэслэл бүхий баримтуудаа УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн байна.

Энэ дагуу УИХ-ын гишүүн  С.Жавхлан, УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг хүлээн авч, дэмжиж байгаа илэрхийлсэн байна. Тэд энэ тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан "Би хувьдаа энэ үндэслэлүүдийг зөв зүйтэй гэж үзэж байгаа. Монголын ард түмний эрх ашгийн төлөөх бүх зүйлийг дэмжиж ажиллана” гэлээ.

Харин ТТЭНН-ын дарга Г.Уянга "Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлүүдийг гаргаад УИХ-ын дарга болон гишүүдэд хандсан. Ерөнхийлөгчийг улсад их хэмжээний хохирол учруулсан Ж.Капла нарыг Ерөнхийлөгч хууль зөрчин, өршөөсөн, "Рио Тинто" компаниас байр авсан нь авлигын шинжтэй, 2011 оны дөрөвдүгээр сард "Рио Тинто" компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг санд хандив цуглуулах аяныг АНУ-д зохион байгуулсан нь авлига байж болох талтай, байнга төвийг сахих бодлогыг баримтална хэмээн дэлхий нийтэд зарласан гэх мэт 12 үндэслэлээр огцруулах санал гаргасан. Ерөнхийлөгчийг огцруулах цорын ганц субъект бол УИХ. Бүх гишүүдэд хандсан ч ганцхан С.Жавхлан гишүүн дуудаж уулзсан. С.Жавхлан гишүүнийг бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг цааш нь аваад явах болсонд баяртай байгаа" гэв.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг УИХ-д өнөө маргаашгүй оруулна” гэдгээ ч мэдэгдэв.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2017-04-04 15:59:53
    хошгоруулдаг ерөнхийлөгчийг капла тай нь хамт хөөх байсан юм одоо буулгаж ирээд шүүсийг нь шахаад өг хэрэв хугацаандаа буувал төрийн хамгаалалтанд амьдрана гэдэ...
  • зочин 2017-01-12 04:03:15
    Зальжин Таргудайг хугацаанаас нь өмнө огцруулах нь Монгол улсад илүү ашигтай биш үү.Ийм хүн байснаас байхгүй байх нь дээр. Бразил , Солонгос улсууд ерөнхийлөгчг...
  • ЗОЧИН 2017-01-12 02:17:51
    ЭНЭНЭЭС ӨӨР ХИЙХ АЖИЛ АЛГА УУ, ТЭРТЭЙ ТЭРГҮЙ БУУХ ГЭЖ БАЙХАД
  • zochin 2017-01-11 13:29:22
    ENE ULS TUR GEDGIIN ZAKH ZUKHYG CHI MEDEKHGUY PATSAAN EMGEN SHULAMYN GART ORLOO DOO ,
  • Дэмжигч 2017-01-11 11:55:10
    Энэ хар батгана шиг уянгааг дагвл тэгээд л сүйрнэ дээ. Жавхланг овоо юм гэсэн одоо шулмасын үгэнд хордоод ингээд явбал дэмжихээ болье доо
  • Zuv  2017-01-11 10:41:00
    Zuv, elbegdorjiig ogtsoruulah heregtei
  • Гитлаар 2017-01-11 10:28:10
    Майн Камп бичсэн гэлүү Уянга . Манай энэ ална аа.
  • зочин 2017-01-11 09:28:49
    Жавхлан мигь наад нүд чинь эрүүл хүний нүд биш л байна даа, Батзандан, Баасанхүү хоёр чамтай адилхан сэтгэл мэдрэлийн өвчтэй тэр хоёрт хандвал хань гарна шүү
  • яя 2017-01-11 09:17:31
    yu yutaigaa niileed bn.