“Чингис хаан” төслөөр Монгол Улсыг сурталчилна
Засгын газрын хуралдааны шийдвэрээс...

“Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг үүрэг болголоо

Аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан  үйлчилгээг шинээр бий болгох ажлын хүрээнд зохион байгуулах “Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-д Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо.

“Чингис хаан” төслөөр 1200 зураг бүхий мультмедиа болон бусад  хэлбэрээр “Монголын нууц товчоо”-гоор Монгол Улсыг сурталчлах юм.  Төслийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд үзэсгэлэнгийн байгууламжууд байгуулж, 2017 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн зургаан сарын турш гадаад, дотоодын иргэдэд үйлчлэх юм. Энэ хугацаанд үзэсгэлэнг 1.4 орчим сая хүн үзэж, төслийн хүрээнд 4-5 тэрбум төгрөгийн татварын орлого оруулж, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр авсан зээлээ хугацаанд нь бүрэн барагдуулна гэж төслийн багийнхан тооцжээ.  

“Чингис хаан” шинэ зууны бүтээлч төсөлд 2.5 сая ам.доллар шаардлагатай бөгөөд уг зээлийг 2 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газраас хүсч байгаа юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-12 04:14:59
    Одоохондоо агаарын бохирдолд мөнгө өг гэмээр байна. Аялал жуулчлал дараагийнх. Ач холбогдлоор эрэмбэлвэл яасан юм бэ
  • Рэнцэндорж 2017-01-12 01:43:49
    Гадаадын хүмүүс тэнэг биш, хүсвэл Монголын нууц товчоог Өөрсдийнхөө хэл дээр, эх орондоо үзчихнэ.Ганц түүнийг сонирхох гэж ирэх нь хаашаа юм,
  • zuv 2017-01-12 01:00:29
    zeel gej baina daa, salbaraa demjsen n tegeed buruu yumuu, hund uzuulcih yumgui baij
  • Зочин 2017-01-12 00:02:15
    Хэрэггүй хайран мөнгө. Та нар өөрсдөө л идэх гэж янз бүрийн тэнэг юм яридаг ш дээ. АН-хан та нараас хамаагүй дээр байж.
  • Шаагаа 2017-01-11 11:02:59
    Энэ аялал жуулчлалын төсөл Эрдэнэс ТТ, Эрдэнэс Монгол ямар падлий байна аа. Ёстой жинхэнэ шахаа гэдэг чинь энэ байна даа.