Хохь нь болж байна даа

Монгол Улс дэлхийн хамгийн хүчирхэг хоёр их гүрний дунд хавчуулагдсан азгүй, бас азтай улс. Уг нь хоёр талд байгаа энэ том хоёр гүрнийг эдийн засгийн боломж талаас нь ашиглаж чадвал манайх азтай улс шүү дээ. Дээрээс нь Монгол Улсын газар нутаг тун онцлог. Ази, Европыг холбох хамгийн дөт зам гэх мэтээр хараад үзвэл.
 
Харамсалтай нь манайх 20 гаруй жил хоосон улстөржиж суусаар бух боломжийг алдлаа. Өнөөдөр Монголд ирэх сонирхолтой хөрөнгө оруулагч ч гэж алга. Саяхан УИХ-ын дарга М.Энхболд ярьж байсан. Гадны хөрөнгө оруулагчдын ихэнх нь Монголын хяналтын байгууллагуудын дарамтаас болж “үргэсэн” гэсэн судалгааны дүн гарсан талаар. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос биш манай дарга нарын “Надад ямар ашигтай юм, хэдэн хувийг нь өгөх вэ” гэдэг шуналаас зугтсан гэдэг онч үг ч гараад байгаа.
 
Ерөөсөө сүүлийн жилүүдэд төрд гарсан эрх мэдэлтнүүд, дарга нар хий улстөржиж, хэрэлдэж, өөрийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, олон ажлыг унагаж, нураасан. Түүний “ачаар” өнөөдөр хоёр хөрш манайхыг зүгээр л “жийж” орхиод байна.
 
Тухайлбал, Оросоос байгалийн шатдаг хийг Хятад руу дамжуулах асуудат яригдаж эхэлсэн цагаас Монголоор хоолойг нь явуулах талаар яриа гарсан. Баруун чигглэлээр дамжуулах хоолойны асуудал л даа. “Баруун чиглэл”-ээр гэдэг нь 2006 оноос хойш яригдаж байгаа “Алтай” нэртэй хий дамжуулах хоолойг байгуулах дамжуулах юм. Энэ хоолойг тавих тухай Орос, Хятад хоёр бараг арав орчим жил ярилцаж байгаад ,     нэгэнт тохиролцоонд
хүрсэн.
 
Мэдээж манайх яаж боломжийг зүгээр алдах билээ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шатдаг хийн хоолойн Хятад хүрэх хэсгийг Монголын нутгаар тавихын давуу талыг “зардал бага” “аюулгүй байдал”, “товч зам” хэмээн тодорхойлж, Оросын Ерөнхийлөгч Путиныг манайд айлчлахад хэлж байлаа. Ерөнхийлөгч Путин тухайн үедээ манай даргын энэ саналд ямар нэг тайлбар хийлгүй дуугүй өнгөрсөн.
 
Тэгээд л хийн хоолой манайхыг дайралгүй, баруун талаар яваад өнгөрөх нь. Уг нь манайхаар дайруулбал хамаагүй ойрхон, үнэ хямд гээд давуу тал ихтэй. Гэвч тэд энэ бүхнийг тоосонгүй. Мөнгөө хэмнэхгүй гэсэндээ биш, манай улстөрчдийн хариуцлагагүй байдал залхаасан учраас тэр.

Сая УИХ-ын даргыг Орост очих үеэр ямар хатуу үг шидэж байсан билээ. Хариуцлагагүй гэдгийг улалзтал хэлээ биз дээ. Тэгэхдээ монголчууд гэж тодотгож байгаад дурьдсан. Өндөр дээд албан тушаалтай хүний албан ёсны айлчлал болохоор хамгийн зөөлнөөрөө хэлсэн нь тэр байх. 


Дөрвөн жил тутамд сонгууль болдог ч засаг нь нэг хоёр их л бол дөрвюөн жил болоод солигддог. Нэг шинэ хүн гарч ирээд, өмнө нь хийсэн бүхнийг үгүйсгэж, арчдаг. Уялдаа холбоо байдаггүй. Хамтарч ажиллахаар тохиролцоонд хүрсэн ч хийж чаддаггүй. Улстөржилт нь хэрээс хэтэрчихсэн. Өндөр албан тушаалтнууд нь хувийн амбиц ихтэй, амин хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг. Энэ бүхнээс залхаад хоёр хөрш зугатаж байна. Үгүй ээ, бод доо. Сая УИХ-ын даргыг Орост очих үеэр ямар хатуу үг шидэж байсан билээ. Хариуцлагагүй гэдгийг улалзтал хэлээ биз дээ. Тэгэхдээ монголчууд гэж тодотгож байгаад дурьдсан. Өндөр дээд албан тушаалтай хүний албан ёсны айлчлал болохоор хамгийн зөөлнөөрөө хэлсэн нь тэр байх. Түүнээс биш зад загнамаар санагдсан биз, Оросын талынхан.
 
Япончууд яаж байна. Манайхныг байнга уриалгахан хүлээж авдаг, тусалдаг, дэмждэг. Гэтэл одоо манай дарга нарын элий балай байдлаас залхаж байна шүү дээ. Хятад ч гэсэн хатуурхаж эхэллээ. Энэ бүхэн юунаас болов, манайхны хариуцлагагүй байдлаас, дахин хэлэхэд. Нэг засаг солигдоод, дарга нь өөрчлөгдөөд л гадагшаа айлчлал нэрээр явдаг. Орос, Хятад, Япон руу ихэнхдээ явдаг. Тэгээд л хамтарч ажиллах гэрээ байгуулаад, санамж бичигт гарын үсэг зураад л давхичихна даа. Худлаа хэлсэн хүнд аль 10 жилийн өмнө байгуулж байсан гэрээгээ л дахин дахин очиж хийгээд байгаа юм шиг л ажилладаг. Өмнөх ажлынх нь үр дүн гардаггүй, хийдэггүй. Шинэ дарга нь өмнөхийнхөө ажлыг үгүйсгэдэг, үргэлжлүүлдэггүй.
Шинэ юм яриад л туучихна.
 
Энэ бүхэн манай улсыг хөсөр хаягдахад хүргээд байна. Үнэндээ хохь нь болоод байна даа. Зарим хүмүүс “Орос, Хятад хоёр угаасаа л манайхаар юугаа ч дайруулахгүй. Манай улстөрчид үүнийг нь мэддэг ч зүгээр л дайруулна гэж худлаа шоу хийгээд байгаа юм” гэж яриад байгаа. Нэг талаараа үнэн ч байж болох. Гэхдээ л манайхнаас өөр өөдтэй хүмүүс байсан бол яаж ийж байгаад төмөр замаа болъё гэхэд хийн хоолойг Монголоор дайруулах талаас нь ажиллах л ёстой байсан. Ажиллаад, зүтгээд, Монголоор дайруулах л байсан юм.
 
Гэвч чадсангүй, манайхан. Хий л улстөржөөд, сүртэй сүртэй юм яриад байхаас өөрийг хийхгүй байна. Одоо Орос, Хятадыг холбосон дэлхийн жишигт нийцсэн хурдны зам тавьчихвал гэх яриа гараад байгаа. Бас л зөв санаачилга. Манайх өөрөө хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг шийдээд, ямар ч хамаагүй аргаар Хятадын хилээс Оросын хилд тултал хурдны зам тавьчих хэрэгтэй шүү дээ. Хэрвээ тэгвэл Ази, Европыг холбосон хамгийн дөт зам манайх болно. Эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Зам дагаад үйлчилгээний газрууд бий болно. Улсын орлого нэмэгдэнэ. Юу эсийг тоочиж барах вэ дээ. Гол нь хийх, ажил хэрэг болгох л хэрэгтэй байна.
 
Тэгэхгүй дөрвөн жилд хэрэлдэж хэрэлдэж, дарга болсон нь баяжиж, баахан хувь хүртчихээд буугаад явчихдаг. Дараагийнх нь гарч ирээд яг тэр замаар нь замнадаг. Өмнөх ажлаа үгүйсгэдэг, байнга тогворгүй байвал яаж өөдлөх билээ дээ. Хөрш орнууд гадаадын өндөр дээд албан тушаалтнууд бүр аргаа барж, сүүлдээ хэлж байна шүү дээ. Хариуцлагагүй байдлаа л боль гэж. Энэ дөрвөн жил дахиад л бид баахан мөрөөдөл ярьж, орон болгонд айлчилж, шинэ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад л өнгөрвөл хөөрхий л болох байх даа. Орос, Хятад хоёр лав манайхаас гадуур бүх зүйлээ хийгээд дуусах нь.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hu 2017-01-18 10:09:06
    Oros hyatad 2 hubaaj zalgij bga shu mgliig ni end mglchuudiin buruu bhgui uls orniig udirdj bga uhaan homs chadbargui hvmvvsiin hiisn blag
  • Үхэр  2017-01-17 03:52:04
    АРЧААГШЙ АРД ТҮМЭН ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ХУВАЛЗНУУДЫГ СОНГОЖ ГАРГААД САЙХАН ТААРЦГААГААД Л МӨЛХӨӨД БАЙЖ ДЭЭ .
  • ккккк 2017-01-16 16:37:34
    ОДОО ТӨРИЙН АЛБА яг тарвага шиг ХҮНИЙ ҮНЭРГҮЙ ШУНАЛТАЙ, УЛ ДОЛООГЧ, ЮМ ХИЙДЭГГҮЙ, ХИЙХ Ч ЧАДВАРГҮЙ ТЭНЭГ ГАРУУДААР ДҮҮРСЭН БАЙНА.
  • үхэр 2017-01-14 11:40:02
    Өөрсдөө мөнгөө өгөд нутаг руугаа хий татаач бас голос нь хулгайлах нь наад новшийн зангаа хаяач
  • Зочин 2017-01-14 07:11:53
    Элбэгдоржийг байгаа цагт монгол руу хэн ч анзаарахгуй Юу ч хялаалгахгуй ээ ОХУ
  • Набу 2017-01-13 14:04:40
    Бэлэн юмнаас хувь хүртээд хэвтэж байх санаатай хүмүүс яасан их юм бэ? Монголчууд өөрсдөө баялаг бүтэээгээд хөгжөөд эхэлвэл танайх уруу зам тавья гээд л гуйна шд...
  • зочин 2017-01-12 22:58:54
    Хариуцлага хүлээдэг ахд түмэндээ хийсэн үгүйгээ тайлан тавьдаг ард түмэн ч шаардддаг байвал зүгээр. Тэгээд Ерөнхийлөнчийн засаглал болчихвол зүгээр байна.
  • Baavgai 2017-01-12 17:14:47
    Hariuzlaga toozdog Eronhiilogchiin zasaglaltai boloh ni hamgiin zov shiidel . Ene olon nam hooson deeremchdees salah tzag ni bolson.Yadaj daraa ni hariuzlaga
  • z 2017-01-12 16:03:39
    odoo uls damnasan teever sain ch taltai, mun muu taltai. Manaixaar dairuulj barixgui bolj baigaa ni sain l biz. Muu tal ni xet ix muu yum orj irne.
  • Zochin 2017-01-12 14:30:05
    Odoo ih hurald baigaa heden teneguudiig,zarim neg batsaanuudiig, ter dundaa duuchin,jujigchin,buhchuudiig songood, udirduulaad baihaar manai uls yaaj hugjihuv
  • анти манан 2017-01-12 13:19:22
    Гадныхан байтугай монголчууд нь ч итгэхгүй. МАНАН арилаасай.
  • yhaarzgaa!!sehezgee!!! 2017-01-12 10:50:40
    Elbegdorjiin naiman njil toriig barisanii yrsig enyynees ch ikhe yah gej ene zolbing tord eneeder gargaj ard tymeniig ylas orniig doroityylah muuhai hyneer ydir...
  • зочин 2017-01-12 10:32:08
    2 хөрш л юм хийж өгөх өртэй юм шиг хандах юм. Манайх энэ хэсгийн хөрөнгийг гаргаад, бариад хамтраад ажиллая гэж ярих хүн байхгүй юм аа.
  • зочин 2017-01-12 10:32:07
    Монгол Улсаа монгол хүн л хөгжүүлнэ. Өөр ямар ч улс үүнийг хүсэхгүй. Монголын ирээдүй монгол хүний гарт л байгаа. Хичээцгээе.
  • ENHBAYR MYNGUUJIN BISHEE 2017-01-12 07:34:38
    ENHBAYR CH MYNGANII ZAMTAI.ODOO CH BI NUTAGRUUGAA TER ZAMAAR NI YVJ BNA.HICHNEEN MUULJ BLAA. EEBEE YU HIISEN BE. TUI CHERT YU CH BHGUI.
    202.70.42.78
    Мэдэгдсэн Хариулах
  • баяр 2017-01-12 07:15:30
    Хүчгтэй нь өмнө хүчгүй гэдэг. Эгийн голын усан цахилгаан станц бариулахгүй, зээл өгөхгүй гэх мэтээр 2 талаас санкцаа далдуур сайн тавьж байнөө.
  • Zochin 2017-01-12 07:06:52
    Er ni l dairahgui shdee end uls tur mur yamar ch hamaa bhgui naad zuragaa sain har yaval oros hytad 2 t ashigtai ve gedeg ni haragdaj bna ted teneg bish
  • Ers 2017-01-12 06:17:07
    Ene mongol uls udahgui bhgui bolno hatuu ch gesen unen ug shu
  • Eh oronch 2017-01-12 05:43:33
    belen yuman deer duruulj hugjih bish uursduu yum hiitsgie, daiiruulaagui ni bolj
  • Зочин 2017-01-12 05:39:29
    Бүгдээрээ адилхан байж чи муу хэний хохийг дуудаад байгаа юм, яг цаг нь тулчихвал иймэрхүү сараачигчид хамгийн түрүүнд урвана даа
  • монгол  2017-01-12 04:58:02
    энэ муу оросууд удахгүй дампуурах гэж байгаа
  • . 2017-01-12 04:36:23
    ОХУ бол Монголыг хэзээ ч өөдтэй өөдрөг байлгая гэж бодохгүй, тагнуулын байг-га нь манай улс төрчдөөр эх орных нь эсрэг ажиллуулаад байгаа юм! Хятад бол өөр арга...
  • Зочин 2017-01-12 03:37:42
    ТЗ. Хийн хоолойн хэрэглэгч нь хэдий чинээ урт байна . Замаа дагаад л борлогддог ашиг нь гардаг эд. Монгол бол интернетийн худалдааний хамгиийн дөт зам !!!
    139.5.216.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-12 03:33:01
    Бид хэзээ ч бүтэхгүй зүйлд найдаж итгэж явсан. Энд төр засаг, хулгайч луйварчид, ард иргэд хэн ч буруугуй. Тэртэй тэргүй 3хан сая хүнтэй монголоор дайрахгүй...
  • Irgen 2017-01-12 03:28:35
    Ungursun 8 jiliin AN ii buruu alhamuudiin ur dun!!! AN zail!!!
  • olloo 2017-01-12 03:14:37
    za surteiin....hohirood bsan yum alga
  • зочин 2017-01-12 02:57:35
    хүний гар хараад хөгжихгүй ээ өөрсдийн нөөц боломжоо ашиглаад үйлдвэрлэлээ хөгжүүлээд хийж чадах, олборлож чадах зүйлсээ хийж бүтээцгээе,
  • Dash 2017-01-12 02:28:37
    Бас яг ч 100 хувь манайхаас болоогүй ээ. 2 хөрш үёийн үёд Монголыг хавчиж, дорой буурай байлгаж, атгандаа байлгах гёопол. бодлого явуулж бсн.Бид азгүй!
    • зочин 2017-01-12 03:05:24
      ази европыг холбогч биш хятад оросыг холбогч л болох юм байна. Харин Н.Энхбаярын эхлүүлсэн мянганы зам маш их ач холбогдолтой байсан. Агуу хүн байна даа
  • Зочин 2017-01-12 02:25:24
    Үнэн үнэн , Үнэн бичиж, Дарга нэртэй авилгачдаас залхаж гүйцлээ , Дотооддоо ч гэсэн , Нэг төсөл хийгээд ороход яг ийм байдал гаргана , Гацаана , Хувь нэхнэ , . ...
  • Зочин 2017-01-12 02:18:00
    Хүзүүгүй толгой хэл нь татмар худлаа хуцахаас өөр юу ч хийгээгүй, одон тараах, овоо тахих, гадаадад тэнэх, өөрийгөө магтахаас өөр хийсэн зүйлгүй 8 жилийг авлаа...
  • ЗОЧИН 2017-01-12 02:14:56
    ТЭР ХУРДНЫ ЗАМЫГ НЭН ДАРИУ ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БНА
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-12 02:11:09
    Saihan medee bna.
  • ONOM 2017-01-12 01:23:26
    За нэг талаар өөрсдөдөө буруу өгч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хийн хоолойг бол наад 2 чинь зөвшөөрөхгүй. Тэр бол тодорхой. Украйны жишээн дээр аль аль харсан.
  • Ах минь  2017-01-12 00:59:31
    Сонирхолтой үнэн нийтлэл байна манай үе үеийн удирдагчид арчаагүй худлаа зөвхөн хувьдаа л баяжиж авах гол зорилогтой ичдэггүй бэртэгчингүүд гэдэг нь харагддаг ....
  • зочин 2017-01-12 00:54:24
    Элбэгдорж худлаа ярихаас өөр хийсэн зүйл байхгүй, овоо тахих, одон тараах, Зоригийн хэргийг хүртэл ямар байдалд оруулав, Америкийн тагнуул хүзүүгүй толгойн толг...
  • Зочин 2017-01-12 00:52:07
    Яг зөв бичжээ, Одоо луйварчидтай тооцоо хийхгүй бол оройтох нь ээ. Хойшид ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй байна. 8 жилээр. Тэмцэе
  • Бат 2017-01-12 00:33:41
    Ер нь ямарч хүн л тэгнэ шүү дээ. Хариуцлагагүй гэр дотроо хэрэлдээд салдаггүй айлтай хэн ямар тохироо ажил яриад нэмэргүй шүү дээ. 2011,2015 оны харьцууль. Хэн ...