Орон сууцны үнийн индексийг зарлана
09:00 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд "ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН" болно. Хуралд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон яамны бусад удирдлагууд, 21 аймгийн ХХААГ-ын дарга, албадын дарга нар оролцоно.

11:00 цагт: Арванхоёрдугаар сарын орон сууцны үнийн индексийг зарлах хэвлэлийн бага хурал Монголбанкны хурлын танхимд болно. 

11:00 цагт: Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Хангарьд ордны 14 давхарт .

14:00 цагт: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны А танхимд болно. Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон бусад намын төлөөллүүд оролцоно.

“МОНГОЛЫН АРХЕОЛОГИ 2016” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. Археологичид 2016 онд хийгдсэн Монголын археологийн хээрийн судалгааны үр дүн, тайланг хэлэлцэх гэж байна. Энэ хурлаар Монголын судлаач, эрдэмтдийн өнгөрсөн 2016 онд хийгдсэн археологийн шинэ шилдэг нээлт, сор олдворуудын тухай мэдээлэл багтсан байна. Мөн хурлын үеэр “Монголын археологчид” сэдэвт хөрөг зураг, “Монгол орон археологчдийн нүдээр” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдана. Хаана: ШУТИС-ийн ШУТ номын сангийн 604 тоот

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.