Монголчууд Тавантолгойгоо алдлаа

“...Хайран Тавантолгой, монголчуудыг 300 жил тэжээх арвин баялаг минь” хэмээн халаглахад нэгэнт оройтжээ. Тавантолгойн 49 хувийг авахаар ярьсан хүн нь авч, Монголын төр, ард түмэн “Монголд үлдсэн” 51 хувиас 34-ийн эзэмшилтэй хоцрох нь тодорхой боллоо.

Учир нь өнөөдөр УИХ-аар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд батлах гэж байна. Энэ хууль 1993 оны арвахоёрдугаар сарын 28-нд батлагдаж байжээ. Хуулийн Хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээг хүчингүй болгох гэсэн 23 дугаар зүйлд “...Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтан олон улсын гэрээ байгуулах эрх хэмжээний талаарх хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулсан бол тухайн олон улсын гэрээг дараахь байгууллага авч хэлэлцэж хүчингүй болгож болно:
 

1/соёрхон баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал өөрөө буюу Үндсэн хуулийн цэц;

2/Монгол Улсын Засгийн газрын байгуулсан буюу баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал” гэж заасан байдаг. Тэгвэл үүнийг шинэчилсэн найруулгаар “...Хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээ гэх 35 дугаар зүйлийн

35.1.Энэ хуульд заасан журмыг зөрчиж, эсхүл зохих шийдвэр, эрх авахгүйгээр олон улсын гэрээнд гарын үсэг зурсан, олон улсын гэрээг Монгол Улс заавал биелүүлэх зөвшөөрлийг илэрхийлсэн албан тушаалтны буруутай үйлдлийг үндэслэн тухайн гэрээг Монгол Улсын хувьд хүчингүйд тооцуулах асуудлыг гадаад 21 хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу шийдвэрлүүлнэ.

35.2.Энэ хуулийн 35.1-т заасан зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж өөрчилж буй ажээ.

Товчхон хэлэхэд, ингэснээр Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр шийдэх үүдийг нээж байгаа юм. Хуулийн өөрчлөлтөд заасан “асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” нь Гадаад харилцааны яам болж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээллээр, Тавантолгойн гэрээтэй холбоотой бүх бичиг баримтыг гарын үсэг зурахад бэлэн болгоод байгаа юм байна. Ингэхээр УИХ-аар өмнөх Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгоход л Тавантолгойн 49 хувь Шинхуад, 51 хувь MCS-д очих “ногоон гэрэл” асна гэсэн үг. Тиймээс эрх баригчид өнөөдөр хуулиа өөрчлөөд өдөрт нь гэрээнд гарын үсэг зурахаар яарч байгаа тухай мэдээлэл ч байна. Ийн дэлхийн эхний 10-т багтдаг томоохон орд газрыг улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагуудын ямар нэгэн эсэргүүцэл тэмцэлгүй, УИХ-ын гишүүд нь ч өөрсдийн толгойгоор ард түмний өмнөөс дуугарч, төлөөллийн үүргээ биелүүлж чадалгүй Төрийн мэдлээс гаргахаар боллоо. Тиймээс цаг хугацаа хэмээх “шүүх”-д найдах л ганц зам бидэнд үлдэж буй бололтой. 

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Jgfch 2017-01-12 17:39:33
    Za bolj
  • Шаагаа 2017-01-12 04:18:43
    Зика вирусын бөөс хуурснууд ажлаа эхэлж байна.
  • зочин 2017-01-12 03:57:29
    Худлаа мэдээлэл тараагаад л хэрэггүй ш дээ,
  • Irgen 2017-01-12 03:42:31
    Tur ayataihan ashiglaad yavj chadahgui shdee! MCS yadaj ashigtai ajilluulaad ulsad tatvaraa tuluyd yavna!
  • Irgen 2017-01-12 02:43:19
    Ymarch baisan tavan tolgoi ashigtai ajillahaar bolloo. Turd baigaad ugaasaa hereggui heden darga nar ni huvaagaad idchihne. Odoo bol tatvaraa avaad suujiijdee
  • Zochin 2017-01-12 02:41:51
    Ene huuliig batallaa geed saityyd bicheed baisan.Odoo batlana geheer hudalaa medeelel tugeej baisan baij taarakh geed bna ..daa.Emgenel...
  • ЗОчин 2017-01-12 02:10:01
    Нэг мөр Хятадын мэдэлд очвол зүгээр дээ. Хоёрын хооронд дутуу алсан могой шиг байхын хэрэг байхгүй.
  • ннн 2017-01-12 01:55:48
    Зөв зөв. Нэг тийш нь болгосон нь дээр. Нүүрс үнэтэй байхад зарах байсан юм:
  • Зоригтбаатар 2017-01-12 01:36:29
    Уул уурхайн баялагийг хэдхэн хүн хуйвалдаад авч таарахгүй, Өвөг дээдэс минь амь насаараа хамгаалж хойч үедээ, ард түмэндээ үлдээсэн юм.
  • Болж дээ 2017-01-12 01:04:35
    Ядаж татвараа төлнө. Дарга нар бол зүгээр л хуваагаад идчихнэ. Тэд нар ямар цадах биш.
  • Zochin 2017-01-12 00:55:15
    Яасан сайхан мэдээ вэ.