Иргэдэд хөнгөлөлттэй олгох цахилгаан халаагуурт нэг тэрбум төгрөг зарцуулна
Албаныхан  агаарын бохирдолтой тэмцэх ажлаа  гэнэт л эрчимжүүлээд эхэлсэн. Сүүлийн арав гаруй жил энэ асуудлыг  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ярьж бичиж, онцолж байсан ч эрх баригчид хойрго хандсаар ирсэн. Гэтэл агаарын бохирдлоос үүдсэн гамшиг бодитоор биелээд эхэлсэн. Шинээр төрж байгаа хүүхдүүд төрөлхийн хүнд өвчтэй төрж байгааг, бага насныхны дунд элдэв төрлийн өвчлөл нэмэгдэж,  урд өмнө нь  төдийлөн бүртгэгдэж байгаагүй шинэ өтрлийн өвчин олноороо бүртгэгдэх болсныг эмч мэргэжилтнүүд агаарын бохирдлоос болсон хэмээн тайлбарлаж байгаа.  Тэр ч бүү хэл НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар жилд 0-5 насны 500 хүүхэд утаанаас болж амиа алдаж байна гэсэн тоо гарчээ.
 
Иймээс л аргаа барсан эцэг эхчүүд Засгийн газар УИХ-д шаардлага хүргүүлж төв талбай дээр тайван жагсаал зохион байгуулсан. Үүнээс хойш утааны асуудлыг өдөр шөнөгүй дээр дооргүй ярьж, гарц гаргалгаа хайж эхэллээ. Улмаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шинжлэх ухааны академын эрдэмтдэд үүрэг өгч утаанаас салах арга зам шийдэл олохыг даалгасан. Энэ дагуу эрдэмтэд цахилгаан халаагуур хамгийн  зөв сонголт хэмээн санал болгосон юм.
 
Энэ сарын 1-нээс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны үнийг тэглэж, иргэдийг агаар бохирдуулдаг түүхий нүүрс түлэхгүй цахилгаан халаагуур хэрэглэхийг санал болгоод байгаа. Гэтэл эрх баригчдын зүгээс санал болгож буй энэхүү цахилгаан халаагуурын үнэ нь хэт өндөр байгаа нь эдийн засгийн хямралтай, иргэдийн амьжиргааны түвшин өдөр өдрөөр дордож буй өнөөдрийн нийгэмд хөрсөн дээрээс хол тасархай шийдвэр болохыг иргэд шүүмжилж байна.  
 
Гэр хороололд амьдарч буй цахилгааны төлбөрөө хөнгөлүүлсэн 110 мянган айлын хэд нь ийм өртөг өндөртэй цахилгаан халаагч авах боломжтой вэ гэдэг асуултыг албаныхнаас асуухад “Цахилгаанаар халаах хэрэгслүүдийн үнэ 2-5 сая төгрөгийн хооронд байгаа бөгөөд энэ үнийн дүнг хөнгөвчлөх, банкны зээлээр өгдөг болгох тал дээр НЗДТГ-аас ажиллаж байгаа” гэх тайлбарыг өгөөд байгаа. Тэгвэл зарим иргэд цахилгаан халаагуурыг цалингийн зээлээр авч болох ч хотын захад хуучин дугуй түлж гэрээ дулаацуулж буй айл өрх үүнийг яаж авах вэ хэмээн халаглаж суугаа иргэд олон байна.
 
Түүнчлэн байшинтай айл хэдэн өрөөтэйгөөс шалтгаалан цахилгаан халаагчийг авах шаардлагатай болоод байгаа юм. Тодруулбал, танай байшин гурван өрөөтэй бол гурван халаагчийг 6-7 сая төгрөгөөр худалдан авах болж байна. Эсвэл зарим өрөөгөө зуухаар халаах, заримд нь халаагч авах хэрэгтэй болно гэсэн үг.Тэгэхээр өнөөх утаа гардгаараа гарч, агаарыг бохирдуулсаар байх болно. Энэ мэт олон асуудал тулгараад байна.
 
Уг нь нэгэнт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил учир хэрэгжүүлээд явахад буруудах зүйл байхгүй. Гэвч өнгөрсөн жилүүдэд утааны эсрэг авч хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд хэтэрхий их мөнгө зарцуулсан учир иргэд энэ удаад маш болгоомжтой, эмзэг хандаж байна. Нийслэлээс 2017 онд агаарын бохирдлыг бууруулах ажилд зориулан 3 тэрбум 150 сая төгрөг төсөвлөөд байгаа. Урьдчилсан байдлаар дээрх хөрөнгийн нэг тэрбумыг нь цахилгаан халаагуурын хэрэглээг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөөд буй. Тиймээс энэ хэмжээний мөнгө хий дэмий салхинд бүү хийсээсэй хэмээн  иргэд харж сууна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Балт 2017-01-13 00:38:48
    Нийтлэл зураг 2 чинь зөрөөд байна. Мэдэхгүй байж ингэж битгий эвлүүл. Бидэнд шууд утгаараа маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги хэрэгтэй байна. Энэ маш зөв шийдэл...
  • иргэн 2017-01-12 23:16:12
    энэ мөнгийг хямд төсөр хятадын тень авахад биш хэд хэдэн өрөө халаах боломжтой дорвитой бүтээл, гадаад технологид зарцуулах юм сан
  • зочин 2017-01-12 08:03:45
    600 тэрбум биш, 600 сая шүү хатанбаатараа, муу Лүймэдийн Гансүх нүүрсний мөнгө идсэн хэрэг дээрээ, нүүрс түлүүлж утаа нэмсэн ял нэмүүлэх байхаа үйлтэй амьтан юм...
  • иргэн 2017-01-12 07:44:49
    цахилгаан үнэгүй одоо бүр давраад цахилгаан халаагчаа үнэгүй авна гэнээ
  • zochin 2017-01-12 06:56:23
    gol ni ger horoolliin baishintai ailuudad anhaarlaa handuulah yostoi, baishingui ail gej baihgui, gerees hed dahin iluu utaa garch baigaa shuu dee
  • Зочин 2017-01-12 03:20:20
    Гэр хороололд нүүгээд ирнэ, шөнийн цахилгаан өгнө халаагуур хөнгөлөлттэй үнээр авна ингээд байхаар чинь улам хот руу нүүж ирнэ биз дэ
    • уран 2017-01-12 03:35:25
      Зүгээр хө. Нүүж ирэхмйг зогсоочихсон шүү дээ. Одоо нүүж ирээд гэр хороололд буучихсан айлуудаа эмхлээд авчихвал их чухал алхам болно.
  • Бат 2017-01-12 01:57:28
    Хэний төлөө амьдраад хэнээс юу нэхээд байна аа
  • Хатанбаатар 2017-01-12 01:38:31
    1 тэрбум багадаж байна, Утааг судлах гээд байгаа 600 тэрбумаараа Цахилгаан Халаагчийг үнэгүй тараах хэрэгтэй.