"Говийн бүсийн их хурд- 2014" -ийн үеэр "Дээлтэй Монгол-375" арга хэмжээ болно
XVII зууны Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, монгол маарамбын оройн чимэг, ууган зурхайч, Хамба номун  хан, Эрдэнэ  бандид хутагт, ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 375 жилийн ой энэ жил тохиож байгаа байгаа билээ. Энэхүү ойд зориулж  “Ламын гэгээний өв соёл Төв ази болон Монголд” сэдэвт олон улсын эрдэм  шинжилгээний хурал энэ сарын эхээр болсон.

Тэгвэл Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, “Говийн бүсийн Их хурд -2014” хурдан морины уралдаан, Их Монгол Улс байгуулагдсны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр  "Дээлтэй Монгол-375" арга хэмжээ давхар зохион байгуулах юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.