АН Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар завсарлага авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.  Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулаа.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан  УИХ-ын гишүүн Я.Санжмятав, “АН-ын бүлэг хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байна. Өнөөдөр энэ хуулийн талаар бүх намын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг болох юм” хэмээв.

Үүнд УИХ-ын дарга М.Энхболд “Завсарлагыг бүлгийн дарга авдаг. Гэхдээ АН-ын бүлгийн дарга хүндэтгэх шалтгаантай чөлөө авсан. Тиймээс УИХ-ын дэд дарга Я.Санжмятав завсарлага авах хүсэлт гаргаж байна. Үүнийг мөн хүндэтгэж үзээд нэг хоногийн завсарлага өгье” хэмээлээ.

 Үүний дараа АН-ын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгээр завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.