IJF-ийн шүүгчид УАШТ-ийг дэнсэлнэ

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн шүүгч, олимпийн зэрэглэлийн шүүгч Чех Улсын иргэн Владимир Хнедка Монголд сургалт явуулахаар уригдан иржээ.

Тэрбээр Монголын жүдочдын бэлтгэлийн зааланд зочилж, 2017 оны УАШТ-нд оролцох тамирчин болон багш, дасгалжуулагч нарт хэдхэн хоногийн өмнө IJF-ийн шинэ батлагдсан дүрмийг танилцуулсан байна. Мөн  В.Хнедка маргааш жүдо бөхийн шүүгчдэд дүрмийн талаар сургалт явуулах юм байна.

Тэрбээр ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриковтой энэ сарын 16-18-нд болох жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ийг дэнслэх аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.