Ерөнхий аудитороор Д.Хүрэлбаатарыг томилов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлж томилох асуудлыг хэлэлцэв.  Ерөнхий аудитор А.Зангад УИХ-ын даргын нэр дээр өргөдөл ирүүлсэн байна. Өргөдөлдөө эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Энэ дагуу Төсвийн байнгын хорооны  хуралдаанд оруулж, хэлэлцсэн байна. Төрийн аудитын хуулийн дагуу Ерөнхий аудитороор Д.Хүрэлбаатарыг томилуулах саналыг оруулжээ. Д.Хүрэлбаатар нь Уралын политехникийн сургууль, МУИС-ийн хуулийн анги төгссөн. Барилгын инженер, хуульч, дотоод аудитор мэргэжилтэй нэгэн аж.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн асуулт тавьж, үг хэлэв.  

Үүний дараа байнгын хорооны саналаар А.Зангадыг Ерөнхий аудитороос чөлөөлөх санал хураалт явуулсныг олонх дэмжив. Дараагаар нь Д.Хүрэлбаатарыг Ерөнхий аудитороор томилох санал хураалт явуулахад гишүүдийн 89.1 хувийн саналаар дэмжив.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-13 00:36:23
    Бас баахан борлогдохгүй барилга баригдаж дээ
  • зочин 2017-01-12 04:59:51
    Мэдээ бичиж чадахгүй ПГОО малыг яаядаа, гишүүн асуулт тавьж үг хэлэв, үүний дараа, дараагаар нь ч гэх шиг сэтгүүлчийн нэр бузарласан амьтан байна даа