Залуу циркчид холбоо байгууллаа

Монголын циркийн хөгжлийн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед циркийн урлагаа хөгжүүлэх хүсэлтэй залуус нэгдэж,  “Залуу циркчдийн холбоо”-г байгуулжээ. Энэхүү холбоо нь Монголын залуучуудын холбооны дэргэд байгуулагдаж байгаа бөгөөд тэргүүнээр нь МУСТА А.Энхтөр ажиллахаар болжээ.  Тэгэхдээ тэргүүлэгч ес, хяналтын зөвлөлийн гурван гишүүнтэй гэнэ.

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд залуучуудыг нэгтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс дэргэдээ холбоо, зөвлөл, хороо, клубуудыг үүсгэн байгуулж байгаа юм. Одоогийн байдлаар МЗХ-ны дэргэдэх гурван корпораци, 7 холбоо болон 13 салбар хороод 23 клуб байгуулагдсан байна.

Г.Уянга
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.