Орон сууцны үнийн индекс 4.32 хувиар буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны үр дүнг танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн арванхоёрдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0.93 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.11 хувиар өссөн үр дүн юм. Ерөнхий индексийг өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны арванхоёрдугаар сарын үр дүнтэй харьцуулахад 4,32 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 15.51 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0,17 хувиар буурсан  байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2,98 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс -7,74 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.38 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 6,37 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

0.93%

15.51%

-7.74%

Өмнөх сартай харьцуулахад

0.11%

-0.17%

0.38%

Оны эхэнтэй харьцуулахад

-4.32%

-2.98%

-6.37%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-4.32%

-2.98%

-6.37%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5047 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2017-01-12 06:01:21
    Буурах боломж их бий хөдөө аймгийн төвд 650,000 аар 1мк зарж байгаа шүү дээ