“Централ тауэр”-т бөмбөг тавьсан гэж сүрдүүлсэн гадаадын иргэнд хариуцлага тооцжээ
Улаанбаатар хотын “А” бүсэд буюу Сүхбаатар дүүрэг, Төрийн ордны зүүн урд талд байрлах “Централ Тауэр”-т даваа гарагийн 17:00 цагийн үед онц байдал зарлаж, иргэдийг гаргасан. Учир нь тус барилгын 15 давхарт байрладаг байгууллагын албан тушаалтантай уулзахыг хүссэн Дани улсын иргэнийг оруулахгүй гэсний улмаас тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлжээ.
    
Энэ дагуу хамгаалагчид цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр ЦЕГ, ОБЕГ, ТЕГ-ын ажилтнууд тус барилгыг чөлөөлж үзлэг нэгжлэг хийжээ. Ингээд 20:05 цагийн үед урьдчилсан дүгнэлт гарч тус барилгад ямар нэг тэсэрч дэлбэрэх зүйл байхгүй болохыг тогтоосон. 

Тэгвэл тухайн гадаад иргэнд Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр захиргааны арга хэмжээ авчээ. Дээрх хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол 30-50 мянган төгрөгөөр торгох шийтгэл шүүх гаргах хуулийн заалт байдаг юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-13 05:45:22
    арай ч дээ.Торгодог журмаа өөрчлөөч дээ.Элбэгээгийг найз байсан ч яадаг юм.Наад хүзүүгүй чинь удахгүй дээ....
  • zochin 2017-01-13 03:25:59
    hehe yasan yadarsan torguuli be. Tend ajillasan hun huch benzin tosnii zardal, irged baiguullagiin amgalan taivan baidal, ajil tsalgarduulsan geed uchnuun l
  • Балт 2017-01-13 00:23:10
    Манай траншейныхан ч төлчих торгууль байна. Монгол улсын аюулгүй байдал, ард иргэдийн амь нас ийм л үнэтэй болсон цаг, төр байна даа
  • IRGEN 2017-01-12 09:35:25
    SHAL TENEG UURSDIIGUU BOLOHOOR YU GEDEG BILEE ENE HUULIA HURDAN UURCHIL
  • зочин  2017-01-12 08:14:25
    манай торгууль гадны хүмүүст яасан бага юм бэ өөрсдийгөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин гээд л торгоод байдаг биздээ тэгээд л захын гадаад хүн дураа...
  • ЗОЧИН 2017-01-12 08:10:23
    30 юмуу 50 юмуу хэхэ
  • зочин 2017-01-12 07:52:49
    Ядаж 1000 доллараар торгоочээ .Данид чинь гудамжны цэвэрлэгч л 3000 долларын цалинтай орон шүү
  • tui chort 2017-01-12 07:44:56
    yu ve 15 dollar???? neg hoolnii ch mungu hurehguishteee, mongol ulsad hereg hiisen ch yadagchgui yumoo ged yavj bgaan bna ldaa
  • Zochin 2017-01-12 07:02:36
    Maniigaa tegsen bol baahan balbaj bgaad oor heregt hutgaad aaviih ruugaa yavuulchihaa medeh blgui
  • bi 2017-01-12 06:56:10
    arai denduu zoolon baina. gadaadiin dawarsan shar tolgoitiig shorond hiih estoi
  • ... 2017-01-12 05:44:19
    Neg saihan turiin ordniig surduuldiim biluu 50 tsaas bol bnashde haha.
  • түвшээ 2017-01-12 05:14:59
    Элбэгэгийн найз шүү дээ
  • Цогоо 2017-01-12 05:05:05
    40-50 мянган төгрөгөөр гадаадын хүмүүс ийн хувьд нэг аяга кофений үнэ шүү дээ тэр нөхөн ёстой хөх инээд нь хүрч монголын хуулийг нутагтаа очоод шоолох байхдаа ...
  • Зочин 2017-01-12 04:56:48
    Энэ арай дэнднээ, ядаад тэр олон хүний ажил алдуулсан хохиролыг төлдөг байгаа даа сэтгэл санааны хохирол ч гэж байна, арай ч дээ 30-50 мян.төг
  • иргэн 2017-01-12 04:46:38
    тэр олон хүн ажилласан биз, зардал аа гэж, нэг тиймэрхүү
  • Irgen 2017-01-12 04:40:42
    Өө шаасан! Хэрэв би тэгсэн бол одоо торны цаана сууж л бгаа байхдаа...
  • Баатар 2017-01-12 04:24:30
    Хэ хэ, тэгээд 30-50 мянган төгрөгөөр торгосон л юм шив дээ.