Дэлхийн шилдэг гэрэл зураг: “Кубын эрэгт”

Дэлхийн шилдэг гэрэл зураг шалгаруулах “Sony world photography awards-2016” наадмын нээлттэй төрөлд дэлхийн 186 орны гэрэл зурагчид 103005 бүтээлээ сойжээ. Улмаар бидний өнөөдрийн дугаартаа хүргэж буй зураг “Хүмүүс” төрөлд тэргүүн байр эзэлсэн байна. “Кубын эрэг” гэх нэртэй энэхүү бүтээлийг 2015 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Бразилын чөлөөт гэрэл зурагчин Александр Менегини Гаваннад авчээ. 

Кубын нийслэл Гаванна хотын далайн эрэгт хүмүүс сэлж байх үед өөрт нь тун чиг хөгжилтэй харагдсан тул гэрэл зурагчин хоёр настай эмэгтэйн зургийг дурандаа буулгасан нь энэ аж. Тухайн үед гадаа халуун нар төөнөж, 39.7 хэмийн дулаан байсан гэнэ.  Тус улсын ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр  Кубын түүхэнд хамгийн ихдээ 39.8 градус хүрч, дулаарч байсан тохиолдол байдаг аж. Харин тэр  өдөр үүнээс ердөө 0.1 хэмээр л бага байжээ.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-12 07:55:04
    2 настай эмэгтэйн зургийг гэснийг уншаад нэг хэсэг гайхлаа гэтэл настай 2 хөгшний зургийг гэсэн ухаантай юм байна, би ч юм ойлгохгүй тэнэг юмаа, эсвэл буруу бич...