Боксын УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Боксын 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ  спортын төв ордонд хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд нийт 39 багийн 201 тамирчин  эмэгтэй найм, эрэгтэй есөн жинд хүч сорин өрсөлдөж байгаа юм. Тэмцээн таван өдөр үргэлжилж, энэ сарын 15-ны өдөр өндөрлөнө.

Энэ жилийн тэмцээний хувьд  сүүлийн хоёр жил дараалан 56 кг-д хүч үзэж, аваргалсан олимпийн наадмын тавдугаар байрт шалгарч байсан ОУХМ Э.Цэндбаатар жин өгсөж 60 кг-д өрсөлдөх болсон нь спорт сонирхогчдын анхаарлыг татаж байгаа. Энэ жинд олимпийн наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга МУГТ Д.Отгондалай байгаа. Энэ жингийн гол тулаан хоёр тамирчны дунд өрнөнө хэмээн спорт сонирхогчид таамаглаж байна.Тэгвэл МУГТ Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Баянхонгор аймгийн тамирчин С.Өсөхбаярыг ялаад байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.