МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Батбаярыг томилжээ

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Удирдах зөвлөл энэ сарын 5, 6-ны өдрүүдэд хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.

МЧБХ-ны сургалт дасгалжуулалт, техникийн зөвлөл, байгууллаа

МЧБХ шинэ бүтэц зохион байгуулалтын хүрээнд мэргэжлийн зөвлөлийг татан буулгаж, сургалт дасгалжуулалт, техникийн зөвлөлийг байгууллаа. Тус зөвлөл нь чөлөөт бөхийн сургалт дасгалжуулалтын төлөвлөлтийг  онол, аргазүйд үндэслэн насны ангилал тус бүрээр  төлөвлөж, багш дасгалжуулагчид, шүүгчдийн сургалт семинар, магадлан итгэмжлэлийг зохион явуулах, үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг хийх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулна.

МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийг шинэчлэн баталлаа

МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийг шинэчлэн баталж зөвлөлийн 7 гишүүнийг томиллоо. ОУ-ын Шүүгч Ц.Сэрээтэрийг шүүгчдийн зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ОУ-ын шүүгч Ц.Цэрэнхүүг томиллоо. Мөн зөвлөлийн гишүүдээр ОУ-ын 1-р зэргийн шүүгч Ц.Сэрээтэр, ОУ-ын 2-р зэргийн шүүгч Х.Ганболд, ОУ-ын 2-р зэргийн шүүгч Л.Болормаа, ОУ-ын 2-р зэргийн шүүгч Ю.Батсайхан, ОУ-ын 3-р зэргийн шүүгч Х.Чойжилжав, ОУ-ын 3-р зэргийн шүүгч Л.Нямчулуун нар томилогдлоо.

Техникийн албыг шинээр байгууллаа

МЧБХ шинэ бүтэц зохион байгуулалтын хүрээнд техникийн алба шинээр байгууллаа. Тэмцээний зохион байгуулалт, холбооноос зохион байгуулах арга хэмжээний үеэр ажиллах уг албаны даргаар Х.Ганболдыг томиллоо. Х.Ганболд нь чөлөөт бөхийн ОУХМ, олон улсын 1-р зэргийн шүүгч бөгөөд холбооны техникийн менежерээр ажиллаж байсан юм.

МЧБХ-ны ДАШТ, тивийн болон  олимпийн наадамд тамирчин сонгон шалгаруулах журмыг хэлэлцэн баталлаа

Жил бүрийн ДАШТ, тивийн болон олимпийн наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах журмыг баталлаа.  Монгол улсын АШТ-ий нэр хүнд, ач холбогдол, үнэлэмжийг дээшлүүлэх, тамирчдын шударга өрсөлдөөнийг хангах, байнгын бэлтгэлжилттэй тамирчдыг бэлтгэх, ДАШТ-нд оролцох баг тамирчдыг тодруулах зорилготой уг журам хэрэгжсэнээр тамирчид УАШТ, олон улсын Гран-при болон А зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцсон амжилтаараа оноо авч, улмаар хамгийн өндөр оноотой 5 тамирчин ДАШТ эхлэхээс 60 хоногийн өмнө сонгон шалгаруулах тэмцээний урьдчилсан тойргын барилдаанд оролцох эрх авна. Урьдчилсан тойргийн барилдаанаас шалгарсан бѳх тухайн жингийн улсын аварга болсон тамирчин хоорондоо халз барилдаж, хэн түрүүлж 2 удаа ялсан нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадамд оролцох эрхээ авна. Улсын аварга тамирчин тухайн жингийнхээ тивийн АШТ-д заавал ороцож байж сонгон шалгаруулах тэмцээний шигшээ барилдаанд оролцох эрхээ баталгаажуулна.

Мөн хурлаар МЧБХ-ны УЗ-ийн даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар сонгогдож,  гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр ерөнхий нарийн бичгийн даргаар томилогджээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 12121 2017-01-12 09:23:27
    Онлайн бокс үзэх bit.ly/2jGOY5d
    202.179.31.79
    Мэдэгдсэн Хариулах
  • 1234 2017-01-12 08:40:34
    хулгайчдыг хулгайчаар, луйварчинг луйварчингар солиод ямар хэрэг байнаа.
    150.129.141.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Novshiin Sumyabazar zail 2017-01-12 08:35:04
    Nuutsaar huraldsan yumuuu
    122.201.24.179
    Мэдэгдсэн Хариулах