“Петровис ойл” ХХК бөхөн хамгаалалд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв
Ховд, Говь-Алтай аймгуудад монгол бөхөнд халдварт өвчин гарч, холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байгаа билээ.

Тэгвэл уг өвчний тархалтыг багасгах, зогсоох асуудалд тус дэм болохоор “Петровис” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 10 сая төгрөгийн шатахууны талон өгөхөөр шийдвэрлэсэн байна. Уг дэмжлэгийг тус компанийн Маркетингийн захирал Д.Баасанцогт  БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд гардуулан өглөө.

Харин Д.Оюунхорол сайд зургаан сая төгрөгийн  үнэ бүхий талоныг нь Ховд аймгаас  сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогтод дэмжлэг болгон өгчээ.  Монгол бөхөнгийн тархац гол нутаг Ховд аймаг бөгөөд энэ утгаараа өвчлөл, хорогдол их байгаа аж.

Эх сурвалж: БОАЖЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хап!!! 2017-01-13 02:15:39
    Энэ мөнгийг цаадуул нь замаас нь цохино доо!!!!
  • Zochin 2017-01-12 09:27:49
    Mongolchuud bid nar ajil hj bgaa humuusiig ih doosh hiihiin ingehleer yaj hugjihuv de!hulgai hiisen humuusiig demjeed idsen munguuruu nam baiguulad bhad demjin
  • byamba 2017-01-12 08:59:15
    petrovis-d bayar hurgeye
  • Зочин 2017-01-12 08:55:58
    БОАЖЯ Богд уулын газрыг зарсан, хулгайн мод, хулгайн самар, хулгайн ангийнхаа мөнгийг ийм байдлаар олж авдаг байхгүй юу, БОАЖЯ, ТХГЗ, УСГЗ-ыг татан буулга