​Оюутнууд утааны эсрэг тэмцэж эхэллээ
Оюутан залуус нэгдэн утааны эсрэг өөрсдийнхөө дуу хоолойг өвөрмөц аргаар илэрхийлж байна. Хотын төвд байрлах хөшөөнүүдэд утаанаас хамгаалах маск зүүлгэж эхэлжээ. Тус хөдөлгөөнийг эхлүүлсэн оюутан залуусын ярьж буйгаар, тэд “Эрүүл Агаар Бидний Ирээдүй” төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа аж.

Энэхүү хөдөлгөөнийг МУИС оюутан Н.Доржнамжин, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Энхбилгүүн, СЭЗИС-ийн оюутан Балжинням, Буяннэмэх, Дөлгөөн, Энхбулган нар анх санаачлан зохион байгуулжээ. Тэдний хэлж буйгаар "түүхэн алдартнууд маань хувьсгал тэмцэл хийж явахдаа ийм утаатай нийгмийг хүсээгүй. Тэд хэрэв амьд байсан бол утааны эсрэг тэмцэх л байсан" гэлээ.

Энэ тэмцлээр дамжуулан тэд засгийн газар болон олон нийтэд дор бүртээ шийдэл гаргах цаг нь болсон гэсэн санааг хүргэхийг хүсжээ.

Мөн тэд хөшөөнд маск зүүлгэхээс гадна албан байгууллагуудтай хамтран  утааны маскийг, утаа ихтэй бүсэд оршин суугчид, ТӨК-н ажилчид, хүүхэд болон настай хүмүүст тараажээ.
Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mlgl 2017-01-13 00:07:52
    odoo niileed jigsaj bgaad Avilgachid, zarim Saiduug ogtsruuldag bolyooo
  • ннн 2017-01-12 23:52:18
    Дарга нар утаа гаргаагүй, та өөрөө утаа гаргаж байна гэж бодож үзсэн үү.
  • зочин 2017-01-12 21:31:16
    Анхнаасаа эгн утаатай болох үндэс нь ардчилал гэдэг зүп бий болсноос эхэлсэн улсийн бодгонийг устгаж ард иршэдээ хифх ажилгүй хариулах малгүй авах цалингүй яду...
  • б 2017-01-12 11:13:15
    Утаа гэж хошгируулж байгаад Таван толгойг маань аваад идчихлээ....