Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст хэрхэн туслалцаа үзүүлэх талаар арга зүйн зөвлөмж өгчээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа. Уг сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийслэлийн Боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, дүүргүүдийн Гэр бүлийн хөгжлийн төвүүдийн холбогдох мэргэжилтэн, хорооны Засаг дарга нар хамрагдсан байна.

Сургалтаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст хэрхэн туслалцаа үзүүлэх талаар арга зүйн зөвлөмж өгч, оролцогчдыг сургалтын материалаар ханган, батламж гардуулав.

Цаашид гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах чиглэлээр иргэдийг оролцуулсан сургалтыг тогтмол зохион байгуулахаар байгуулах юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ойлгосонгүй 2014-07-19 01:16:31
    Хэнд хамаатай мэдээлэл вэ? Юуг, хэнд хэлэх гэсэн юм бол ... юу ч ойлгосонгүй. НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийнхэн ямар нэг ажил хийгээд байгаа юм шүү, гэсэн үг үү? Эсвэл гэр бүлийн хүчирхийлэл гарвал дүүрэг, хорооны дарга нараас асууж туслалцаа аваарай, н
    202.126.91.150
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-07-18 12:35:52
    гэр бүлийн хүчирхийлэлд бараг 40 жил байлаа бурхан минь үхэж л нэг юм санаа амардаг юм бна лээ шүү хэнд хэлэхээ мэдэхгүй зовж бга маш олон бүсгүйчүүд бна даа яанаа
    202.21.106.166
    Мэдэгдсэн Хариулах