Бокс УАШТ: О.Батхүү, Э.Цэндбаатар нар хагас шигшээд учраа таарчээ
Боксын 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ  спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд нийт 39 багийн 201 тамирчин  эмэгтэй найм, эрэгтэй есөн жинд хүч сорин өрсөлдөж байгаа юм. Тэмцээн энэ сарын 15-ны өдөр өндөрлөнө.Тэгвэл өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдрийн тулаануудын үр  дүнг танилцуулъя.

Хоёр рингэн дээр зэрэг явагдаж буй УАШТ-ий эрэгтэйчүүдийн 52-кг-д ОУХМ А.Нурлан-Т.Энхтөртэй, Ц.Батнасан-М.Гандуламтай медалийн өнгөө хувиргах тулаан хийнэ. 

Харин  56 кг-д ОУХМ Х.Энх-Амар жин өгсөн хүрэл медалийн болзол хангасан бөгөөд өнөөдөр Б.Төмөрхуягтай, Б.Төгөлдөр-Б.Мишээлттэй тулалдахаар учраа таараад байна. 

60 кг-д жинд "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, МУГТ Д.Отгондалай өрсөлдөгч тамирчин Б.Түвшинтөгөлдөрийг,  техникийн илт давуугаар яллаа. Энэ жингийн хагас шигшээ тулаанд ОУХМ О.Батхүү-ОУХМ Э.Цэндбаатар учраа таараад байгаа юм. Тэд өнөөдөр учраа тааран тоглох бол Д.Отгондалай Д.Пүрэвсүрэнтэй медалийн өнгөө хувиргах тулаан хийнэ.

Өрсөлдөөн нэлээд ширүүн явагддаг 64-кг-д Армийн Дэлхийн аварга Б.Чинзориг өрсөлдөгч О.Норовбалыг ялснаар өнөөдөр Б.Баасандоржтой мөнгөн медалийн төлөө өрсөлдөхөөр болсон. Харин нөгөө тулаанд Г.Баярхүү-М.Батбаяртай медалийн өнгөө хувиргах тулаан хийх юм. 

Тэмцээн өнөөдөр 14:00 цагаас эхэлнэ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нэр 2017-01-13 03:52:27
    Бичлэг үзэх http://bit.ly/2jGOY5d
  • Зочин 2017-01-13 02:39:44
    Нэг ялаад хүрэл, хоёр ялбал мөнгө, гурав ялбал алт, огт ялахгүй бол шагналт 5-р байр гайхуулаад байх юм байгаа юмуу