Д.Отгондалай, Э.Цэндбаатар нар аваргын төлөө тулалдана

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр тэмцээний аваргууд тодрох юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн аваргын төлөөх тоглолтод  “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ Д.Отгондалай, Рио-2016 олимпийн наадмын шагналт V шалгарсан ОУХМ Э.Цэндбаатартай тулалдахаар тунан үлджээ.

Харин эрэгтэйчүүдийн 49 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Ган-Эрдэнэ, “Алдар” спорт хорооны боксчин Х.Энхмандах нар аваргын төлөө  өрсөлдөхөөр шалгарчээ.

64 кг-ын хувьд Армийн Дэлхийн аварга Б.Чинзориг, "Ширэн бээлий" клубийн тамирчин  Г.Баярхүү нар аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарч үлдээд байна

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.