“Эрдэнэт Икон”  баг эхний хожлоо авлаа

МҮСБХ, МСБХ хамтран зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний плей-оффын тоглолтууд эхэллээ. Зүүн бүсийг 11 хожилтой тэргүүлсэн “Эрдэнэт хот Икон” дөрөвдүгээр байрт шалгарсан “Өвөрхангай Хас Хэлхээ” багтай плей-оффын эхний шатанд учраа таарлаа. 



21 аймгийн “Үндэсний лиг”-ийн плей-оффын тоглолт Монголын сагсан бөмбөгт түүхийн шинэ хуудас нээсэн юм. Учир нь хасагдах шатанд таарсан багууд аялан тоглолт хийж, эзэн зочноор тоглов. Тиймээс хоёр багийн цувралын эхний тоглолт өнгөрөгч бямба гарагт Эрдэнэт хотноо боллоо. Талбайн эзэд тоглолтын эхнээс санаачлагыг авсан ч хоёрдугаар үед Өвөрхангай тун сайн өрсөлдөөн үзүүлсэн. Улмаар тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөж эхлэв. Дөрөвдүгээр үед хоёр баг онооны давамгайллаа ээлжин солилцож байлаа. Шийдвэрлэх мөчид “Эрдэнэт хот Икон” багийн тоглогч Д.Чадраавал алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж, тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.



Ийнхүү “Эрдэнэт хот Икон” 104:99-өөр өрсөлдөгчөө буулган авч, цувралыг 1-0 болгов. Талбайн эздээс Д.Чадраавал 23 оноо авсан бол легионер тоглогч Андрэ Уинстон 22, Оргилболд 19, Чарлес Фанчес 14 оноо, 13 самбар авчээ.

Харин зочид болох “Өврхангай Хас Хэлхээ” багаас Б.Дархантөгс 30, Брэндон Моррис 26 оноо авсан байна. Тоглолтын дөрөвдүгээр үед “Өврхангай Хас Хэлхээ” багийн лидер Э.Цэрэнбаатар зургаа дахь алдаагаа гаргаж тоглолтыг чөлөөлсөн юм. Тоглолтын эхнээс “Эрдэнэт хот Икон” баг Э.Цэрэнбаатарыг алдааны асуудалд оруулж байсан нь хожил авахад түлхэц болов. Мөн Өвөрхангай аймгийн гол тоглогчдын нэг Т.Билгүүн тус тоглолтод оролцоогүй нь ихээхэн нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй.


 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.