Жүдо УАШТ: Н.Түвшинбаяр жин өгсөж барилдана
Жүдо бөхийн энэ оны УАШТ өчигдөр Спортын төв ордоны "А" танхимд эхэллээ. Өчигдөр хөнгөн жингийн барилдаанууд болж, спорт сонирхогчдын таамгийг эвдсэн олон барилдаан гарч, шинэ аваргууд төрсөн. Тухайлбал 66 кг-д ОУХМ, Парисын их дуулгын аварга Д.Төмөрхүлэг нэгдүгээр тойрогт ялагдсан бол энэ жингийн аваргаар Г.Хэрлэн анх удаа шалгарлаа. Түүнчлэн 60 кг-д МУГТ Г.Болдбаатар, Ц.Цогтбаатар нарын шилдгүүд  ялагдаж , энэ жинд 20 настай  залуу тамирчин Ж.Амарболд мөн л анх удаа аваргаллаа. Эмэгтэйчүүдийн хувьд МУГТ М.Уранцэцэг, Д.Сумъяа нар жиндээ түрүүлсэн бол 52 кг-д Б.Бат-Эрдэнэ дөрөв дэх түрүүгээ хүртлээ.

Харин өнөөдөр хүнд жингийн барилдаанууд болно. +100 кг-ын жинд өнөөдөр олон сонирхолтой барилдаанууд явагдахаар оноолт таарчээ. "А" зоонд ОУХМ Б.Тэмүүлэн Д.Пүрэвдоржтой учраа таарсан бол Улсын харцага Н.Жаргалбаяр эхний тойрогт Залуучуудын дэлхийн аварга, аймгийн арслан Ө.Дүүрэнбаяртай барилдахаар оноолт гарсан байна. Энэ дөрвөн бөхийн ялсан нь Олимпийн аварга Н.Түвшинбаяр- ОУХМ А.Давааням /а.а/ Б.Бат-Эрдэнэ нарын ялсантай барилдах юм байна. Нөгөө зооноос Улсын начин Б.Сугаржаргал тэргүүтэй бөхчүүд барилдана.

Тэмцээн энэ сарын 18-ыг хүртэл үргэлжилнэ. Эрэгтэйчүүдийн 40 дэх, эмэгтэйчүүдийн 25 дахь, багийн 5 дахь удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, БТСГ, БСШУЯ хамтран зохион байгуулж байгаа юм.  
 
Тус тэмцээнийг IJF-ийн шүүгч, олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнедка болон ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриков нар шүүж байгаа билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2017-01-17 04:58:42
    undesnii bohoor barilddoo
    150.129.140.8
    Мэдэгдсэн Хариулах
  • ww 2017-01-17 03:51:41
    тувшээ одоо зодогоо сайхан ьайлаад амар даа . Хогшорсоноо хулээн зовшоорох хэрэгтэйштэээ
    185.27.68.148
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-17 03:01:11
    тҮВШИНБАЯР ОДОО БОЛОО ДОО.хАРИН БИЕ ТОМТОЙХОН ШИГ ШИНЭ ЗАЛУУ ХАЛААГАА БЭЛДЭХИЙГ БОДДОО.
    202.9.41.229
    Мэдэгдсэн Хариулах