“Эрдэнэт-Овоот”-ыг дагасан уул уурхайн зураглал

“Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг”-ийг Засгийн газраас баталсан билээ.

Эрдэнэт-Овоотын төмөр зам ашиглалтад орсноор Овоотын нүүрсний орд газраас жилд 10 сая тонн бүтээгдэхүүн гаргаж тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд цаашид Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр замыг гүйцээн барьж Тува Улсын Кызыль хоттой холбоно. Ингэснээр 2.5 тэрбум тоннын батлагдсан нөөцтэй Улуг-Хемийн ордоос жилд 47 сая хүртэл тонн нүүрсийг дамжуулан тээвэрлэх боломжтой болох юм.

Мөн  Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, аялал жуулчлал нэмэгдэх зэрэг давуу тал бий болно. Мөн “Сайншанд” зэрэг аж үйлдвэрийн цогцолборт ашигт малтмалын гаралтай түүхий эд нийлүүлэх боломж бүрдэнэ. Орд газрууд, аж үйлдвэрийн цогцолбор болон хот, суурин газруудыг төмөр замаар холбож нэгдсэн сүлжээтэй болно.

Түүнчлэн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын шинэ чиглэл нэмэгдсэнээр ачаа эргэлтийн хэмжээ үлэмж өсч, дамжин өнгөрөх болон бүтээгдэхүүн хүргэх тээвэр нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм. “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр зам 542 км урттай, үндсэн хоёр өртөө, найман зөрлөгтэй байх юм. Тээх чадвар нь 22.2 сая.тн/жилд, тээх ачааны хэмжээ 20 сая.тн/жилд, нэвтрүүлэх чадвар хоногт 16 хос галт тэрэг байх юм. Төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах урьдчилсан төсөвт өртөг нь 1.3 тэрбум ам.доллар байна.

Мөн Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийн анхны хувилбарыг “China Railway First Survey and Design Institute Group”-ээс хүлээн авснаа мэдээллээ. Үүнд дурдсанаар, энэхүү төмөр замыг байгуулах нь санхүүгийн хувьд боломжтой, мөн төмөр замаа өргөжүүлэх сонирхолтой Монголын Засгийн газрын эрдэс баялгийн хөгжлийн стратегитай уялдаж байгаа гэсэн байна. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд Австралийн Хөрөнгийн биржид “Aspire Mining”-ийн хувьцааны ханш 10 хувиар чангарч, 0.03 австрали доллар болсон байна.


Зууны мэдээ
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гана 2017-01-18 04:23:56
    Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумаас 50 км урдуур, Эрчимийн нурууны урдуур өнгөрөх юм байна.Хөвсгөлчүүд шилний цаанаас чихэр долоогоод үлдэх бололтой.
  • зочин 2017-01-17 11:03:18
    өнөө ногоон эко аялал жуулчлал өнгөрч Хөвсгөлийг говь болгох нь дээ:
  • зочин 2017-01-17 11:00:39
    Бас 2 дахь Оюутолгой болох юм бна даа.Монгол одоо хөгжлийн тухай ярих биш дээр зайдагнасан гадаадын гар хөлөөс зайлах тухай ярих хэрэгтэй байхаа
  • Aldar 2017-01-17 05:42:10
    6.5 ter bum tonni nuurtei TT nuursee 200 km gazar zuuj chadahgui 60 km daraalal uusgej baij yun OHU-iin nuurs zuuh. Orosuud neg kg ch nuurs zuulguhgui.
    • Aldar 2017-01-17 05:47:29
      MANAN-giihan uursdiin uurhairuugaa ulsiin munguur TZ barihiin tuld ulger zohioj bgaa yum. Huvsguliin fosforitiig uhaj zuuh gej bgaan
  • Иргэн 2017-01-17 05:29:46
    Дандаа худлаа ярьж байх юм, хаа байна төмөр зам, аж үйлдвэрийн парк, чөлөөт бүс, нефьтийн үйлдвэр, усан цахилгаан станц, сайхан хоолны нэр хэлваа гэдэг л энэ б...