Дотоодын цэргийг “шуурхай” сэргээнэ гэв үү
УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагийн хуралдааныхаа дараа  Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг шуурхай хэлэлцэхээр санал нэгдсэн  тухайгаа мэдэгдсэн. Бүлгийн зүгээс Дотоодын цэргийг сэргээн байгуулахтай холбоотой хуульд тус бүлгийнхэн нэлээд ач холбогдол өгч байгаагаа дуулгаж байв. Дотоодын цэрэг нь өмнө нь 1922 онд байгуулагдаад Нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяанд байсан байдаг. 1992 оноос хойш ЦЕГ-ын харьяанд явсан. 2014 онд харьяанаас гаргасан. Дотоодын цэргүүд улсын онцгой объектуудыг хамгаалж ирсэн. Одоогоор цагдаа энэ үүргийг гүйцэтгэж байгаа юм.

Ийнхүү Х.Тэмүүжингийн үед татан буугдсан Дотоодын цэрэг дахин “амилах” нь. Дотоодын цэргийн тухай хуулийг энэ өдрүүдэд батлах гэж байна.  Д.Дорлигжав сайдын үед өргөн баригдсан энэ хууль тухай үед нэлээд маргаан дагуулж байв. Тухайлбал, энэ талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Дотоодын цэргийг дахин байгуулах гоё үг байгаа боловч Тахарын албыг татан буулгасан мөнгөөр дотоодын цэргийг сэргээх гэж байгаа. Ний нуугүй хэлэхэд, иргэдэд үйлчлэх гээд байгаа цагдаагийн алба хаагчдынх нь орон тоо хүрэлцэхгүй байгаа шүү дээ. Алба хаагчид өдөр, шөнөгүй ажиллаж байна, зардал мөнгөө бүрэн дүүрэн авч чадахгүй байна . Нэг бүрийн тусгай хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдал хүрэлцээгүй ч өөрт эрсдэлтэй гал руу орж л байна. Энэ мөнгийг гаргахын тулд би сайд байхдаа цагдаад шаардлагагүй спорт хороо, чуулгыг татан буулгаж цагдаагийн үндсэн үйл ажиллагаанд төсвийг нь зарцуулсан. Гэтэл одоо юм бүхэн нь буцаж эргэж байгаа байхгүй юу. Яг кадр буцааж байгаа юм шиг цагдаагийн байгууллага 2012 оноос өмнөх нөхцөл байдал руугаа л очиж байна. Дарга нарын тансаглалд зориулсан чиг үүрэг, бүтцүүд буцаад бий болгож байгаагийн нэг нь дотоодын цэрэг. Дотоодын цэргийг бий болгохын тулд иргэнд үйлчилж, иргэнийг хамгаалдаг чиг үүргээс танаж байна” гэж байв.

Үүнээс үүдэлтэйгээр хуулийн төслийг “орхиж” байсан юм. Харин МАН-ынхан хуулийг шуурхай батлах тухайгаа мэдэгдлээ.

Дотоодын цэргийн тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болж, гүйцэтгэж байсан чиг үүргийг Цагдаагийн байгууллага хариуцахаар болсон.

Тэгвэл хуулийн төсөлд тусгаснаар Дотоодын цэргийг цомхон бүтэцтэйгээр байгуулан, бие даасан байдлыг нь хангаж, мэргэшсэн бүрэлдэхүүнээр улсын онц чухал объектын хамгаалалтыг зохион байгуулах болон шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл болсон, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох, терроризмын эсрэг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх бэлтгэгдсэн хүч хэрэгсэлтэй байх хэрэгцээг харгалзан Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлжээ.

Хуулийн төсөлд дотоодын цэргийн бүтэц, тогтолцоо, чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, улсын онц чухал объектыг хамгаалах, холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгажээ.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Jorj 2017-01-26 02:47:03
    Za ashgvi dee temvvjin gedeg uyth medexgvi neg nuxur said bolongyytaa l mongoliin tsagdaagaar mun th ix togloson doo
    27.123.214.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Аагии 2017-01-21 03:13:12
    Шаардлагагүй гэдэг нь энэ 5 жилийн хугацаанд батлагдсаар байхад хэний сонирхол яваад бнаа
    202.9.40.202
    Мэдэгдсэн Хариулах
  • kjkj 2017-01-18 10:39:51
    harinch temuujin erh zuin baidliign deerduulsen shu
    119.40.102.1
    Мэдэгдсэн Хариулах
  • hh 2017-01-18 10:36:08
    alba haagchdiin sanalaar baiguulah hrergtei.tushaalaar bugdiig hucheer oruukj bolohgui.erh zuin baidliig n dorduulj bga hrerg.ganta ch bolov alba haagchiin
    119.40.102.1
    Мэдэгдсэн Хариулах
    • jiuk 2017-01-18 10:38:27
      ganta neg hunii erh ashgiin toloo olon zuun alba haagchdiin erh zuin baid;iig dorduulj hohirooj bolohgui.baiguulah gj bga bol shineer glba haagchdiig elsuuleh
      119.40.102.1
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-18 10:26:22
    хэний эсрэг хөлгөх гээд юундаа яараад байгаа юм бол доо
    43.228.131.206
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2017-01-18 04:55:16
    Mash zuv odont horoog mini sergeeh n
    202.70.46.234
    Мэдэгдсэн Хариулах
  • olloo 2017-01-18 04:14:37
    baliar umhii sotsializmdaa yun ch ih hairtai yum be de..iim bval Mongol hugjihgui...orosyn sunutsun tosgon heveeree uldene
    122.201.31.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Пүжий 2017-01-18 03:29:02
    1930-аад оны Дотоодын цэргийн "Ногоон малгайт"-ныг сэргээх нь дээ МАН гэж
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах
  • а 2017-01-18 01:44:49
    тэмүүжин гэдэг сайд байсан нөхрийг цаазаар авч улсаа хохиролгүй болго
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-01-18 00:53:28
    Нэг иймэрхүү л ажил хийх юм даа хэдэн жилийн дараа нэг гарч ирээд үгүй хийх гм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах