Г.Сарангэрэл Хууль зүйн сайдтай хэрхэн холбогдов
2014 оны гуравдугаар сарын 02-ны 22.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Миами” зочид буудлын гадна автомашин дотор хар тамхи /Метафетамин буюу мөс/ хэрэглэж байсан дөрвөн охин цагдаагийнханд баригдсан. Охидыг Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх.

Охид хаанаас хар тамхи авснаа мэдүүлэхээс татгалзсан учраас хуулийнхан гар утаснуудынх нь орсон гарсан дуудлагыг шалгахаар шийдсэн байна. Энэ шалгалтаар Г.Сарангэрэл гэх охин Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн утас руу хэд хэдэн удаа залгасан болохыг тогтоожээ.

С-ийн утсанд олон тооны холболт байсны нэг нь Хууль зүйн сайдын утасны дугаар байсан
Энэ талаар Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батзориг "2014 оны гуравдугаар сарын 2-ны шөнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэнчлэн нэр бүхий дөрвөн охин машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдсан нь үнэн. Шалгалтын ажиллагааг зохих журмынхаа дагуу явуулсан. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч утсан харилцааг нь шалгасан. Ингээд шалгах явцад холбогдогч иргэн С-ийн утсан дээр олон тооны холболтууд гарч ирсэн. Эдгээрийн нэг нь Хууль зүйн сайдын утасны дугаар байсан. Хууль зүйн сайдаас гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна” гэв.

Х.Тэмүүжин: Би тэр эмэгтэйг мэднэ
Тэгвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ талаар “Би тэр эмэгтэйг мэднэ, нууж хаагаад байх шалтгаан ч байхгүй. Өнгөрсөн онд тэр эмэгтэй гар утас хулгайлсан хэргээр баривчлагдсан юм билээ. Энэ хэрэг дээр нь өмгөөлөгч олж өгөөч гэдэг хүсэлт нь над дээр ирсэн. Манай яамны газрын дарга О.Алтангэрэл гэж өмгөөлөгч байсан залуу бий. Тэр хүнээр дамжуулаад өмгөөлөгч гаргаж өгсөн. Тэр өмгөөлөгч нь хангалттай сайн өмгөөлөл үзүүлсэн эсэхийг би мэдэхгүй, ямар ч байсан тэр эмэгтэй хулгайн хэрэгтээ ял шийтгүүлсэн. Ялаа эдлээд гарч ирснийхээ дараа “Өмгөөлөгч олж өгсөнд байрлалаа” гэдгээ над дээр ирж хэлсэн. Гэхдээ бас эргэлзээтэй юм бий л дээ. Он гарснаас хойш ямар учир шалтгаантай нь мэдэгдэхгүй, миний ажил дээр хэд хэдэн удаа ирсэн. Дараа нь хар тамхитай холбоотой хэрэгт холбогдож баривчлагдсаныхаа дараа өөр нэг хүний өмгөөлөгчийн гар утсаар над руу ярьсан. Тэр үед нь би “Хэрэг хийсэн бол хариуцлагаа өөрөө хүлээнэ” гэдэг л хариу өгсөн. Тэр бүх мэдээлэл тухайн үедээ цагдаад бүртгэгдээд, бичигдээд үлдсэн байдаг юм билээ” гэж мэдэгдлээ.

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hooson shuteh yum daa 2014-05-04 03:11:03
    Temuujin gaigui ni gaigui. Gehdee meddeg humuus ni medne dee, jaahan shudarga bus, tanil tal deer ajil yavuuldag. Ariin haalgand durtai hun dee
    103.26.194.17
    Мэдэгдсэн Хариулах