ААНБ-уудад хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулав
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.

Захирамжийн хүрээнд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг хэрэгжүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулагч аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав.

Уг ажлын хэсгийг Засаг даргын орлогч Л.Нармандах ахалж, бүрэлдэхүүнд нарийн бичгийн даргаар ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж болон дүүргийн ЗДТГ-ын болон дэргэдэх хэлтэс, албад, 1-20 хорооны Засаг дарга нар багтжээ.

Ажлын хэсэг шуурхай хуралдаж, дүүргийн 1-20 хорооны нутаг дэвсгэрийн аж ахуй нэгж байгууллагуудад энэ сарын 20-ны өдрийг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах мэдэгдлийг хүргэх юм. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үхэрнүүд 2017-01-18 10:18:16
    Мөнгөө өсгөх,эрх мэдэл ,албан тушаал нэмэгдүүлэх.худал хулхиар, хамаагүй их мөнгө олох, гэхээс өөр юм бодохоо больж дээ.Эд нар өөрсдөө ч эрүүл хүнс гэж мэдэхгүй...
    182.160.37.166
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-18 07:32:31
    хөөрхийс хүн үхэхээр л сэхээ орох юм даа бид нар
    43.228.130.8
    Мэдэгдсэн Хариулах