Төрийн ордны барилгыг засварлахад 42.2 тэрбум төгрөг шаардлагатай гэв
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээллийг сонслоо.  Төрийн ордны барилга 1947 онд анх барьж эхлэн, 1951 онд ашиглалтад  оруулжээ. Нийт 19 блокоос бүрдсэн Төрийн ордны барилгад холбогдох байгууллагын 13 мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг дөрвөн сарын турш нарийвчилсан үзлэг, шалгалт хийжээ. Шалгалтаар барилгын үндсэн хийц, бүтцэд илэрсэн зөрчил, дутагдлын  улам даамжирч, ашиглалтын үеийн аюулгүй байдал алдагдаж,  хүний амь нас эрсдэж болзошгүй нөхцөл байдалтай болсон байна.

Урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын 1951, 1961 хэсгийг буулгаж, дахин барихад ойролцоогоор 38,8 тэрбум төгрөг, 1981 оны хэсгийг засварлахад 3.6 тэрбум төгрөг, нийт 42.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэнэ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд  Засгийн газарт чиглэл өгсөн юм.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ордон 2017-01-18 12:59:30
    гэрээ засахаасаа өмнө төрөө зас төрөө засахын тулд авилгачдаа зас
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Аагий 2017-01-18 11:50:43
    Нурааж бхаар хотын төвөөс гаргаачээ.Худлаа нурлаа гээд дүгнэлт гаргуулаад л мөнгө идэх арга нь биз
    103.229.123.25
    Мэдэгдсэн Хариулах
    • Зөв 2017-01-19 02:55:42
      Санал нэг байна төвлөрлөө задлах алхмыг өөрсдөөсөө эхэл
      139.5.218.195
      Мэдэгдсэн Хариулах
  • Пүрэвсүрэн 2017-01-18 11:08:57
    Нураагаад барихад 10 тэрбум хангалттай.Юуных нь 42 тэрбум бэ? 32 тэрбумыг идэх гээд байгаа юм уу хаашаа юм?
    139.5.218.31
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-18 08:56:08
    Нэг мөсөн буулгаад шинээр баривал зардал бага гарнадаа, УИХ, ЗГ-т хийх ажил байх биш нураагаад барихад 6 сар хүлээхэд хэн ч хохирохгүй
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • Irgen 2017-01-18 09:24:27
      Tiim shuu demjij bna
      202.70.46.231
      Мэдэгдсэн Хариулах