Өнөөдөр болох үйл явдлууд...
09:30 цагт: Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.
10:00 цагт: ОӨУБЕГ Бүгд Найрамдах Унгар Улсын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компанийн төлөөлөлтэй Гадаад паспортын шинэчлэлийн асуудлаар хэлэлцээр хийнэ.
11:00 цагт: Эрүүл мэндийн яамны “А” зааланд “Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлага” сэдэвт аяны хэвлэлийн бага хурал болно.
11:00 цагт: “Mонгол ньюс” мэдээллийн төвд Баянмонгол хорооллын оршин суугчид Дээд шүүхийн хууль бус шийдвэр, луйврын асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Монцамэ агентлагийн хэвлэлийн хурлын танхимд “Утааны эсрэг ээж аавууд" ТББ-с зарлаж буй хэвлэлийн хурал болно.
11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд “НӨАТ-ын шинэ хууль эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ?” хэлэлцүүлэг болно.
11:30 цагт: Дарханд байрлах "Солар повер интернэйшнл" нарны цахилгаан станцын нээлт болно.
15:00 цагт: “Сүхбаатарын талбай”-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт түргэн тусламжийн машин түүнчлэн эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа зохиогдоно.
olloo.mn