УИХ-ын гишүүн асан Д.Арвин 500 гаруй иргэний хувь заяагаар даажигнаж байна

2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Арвин Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Сансар хотхоны 142 айл өрхийн үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулснаар тус хотхонд барилгын шав тавих ёслолыг хийж орон сууцыг 2015 оны долоодугаар сард хүлээлгэж өгнө хэмээн оршин суугчдтай гэрээ хийж байжээ.
 
Тэгвэл өдгөө тус хотхоны 500 гаруй иргэд гурван жилийн хугацаанд орох орон оочих аягагүй өдөр хоногийг зүдрүүхэн өнгөрөөсөөр өнөөдрийг хүрчээ. Уг нь иргэд өнгөрсөн хугацаанд энэ талаарх гомдлыг хотын хуучин удирдлагуудад олонтаа гаргаж байсан ч авч хэлэлцээгүй аж. Хэрвээ тухайн үед 500 гаруй иргэний гомдлыг яаралтай авч хэлэлцсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан гэдгийг хотхоны оршин суугчид хэлж байв.
 
Угтаа бол Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд гурван талт гэрээ байгуулж УИХ-ын гишүүн асан Д.Арвинд итгэл хүлээлгэж орон байр газраа өгчихсөн иргэд өнөөг хүртэл баригдсан барилгагүй, нөхөн олговороо ч авч чадаагүй санхүүгийн хүнд байдалд орсны улмаас энэ сарын 16-ны өдрөөс эхлэн “Их Өргөө” ХХК-ийн байранд суулт хийн Д.Арвинтай уулзахаар хүлээсэн ч тусыг эс олжээ. Аргаа барсан хотхоны оршин суугчдын төлөөлөл Баянзүрх дүүргийн тус хорооноос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй уулзаж, дараах асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ.
 

  1. Улаанбаатар хотод шинээр баригдсан барилгуудад айлуудыг шууд нүүлгэн шилжүүлэх боломж байна уу?

  2. Хотын дарга С.Батболдтой бидний энэ асуудлын өргөн барьж хэлэлцүүлэх уулзалт зохион байгуулах

  3. Өөрийн зүгээс хэрхэн тусалж болох эсэх талаар хэлэлцжээ.

 
Ямартай ч УИХ-ын гишүүн Б.Саранчимэг энэ асуудлаар хөөцөлдөж байгаа төдийгүй асуудлыг шууд шийдэж чадахгүй ч туслаж дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
 
Ч.Туяа: Д.Арвин гэдэг эмэгтэйд ичих булчирхай гэж алга

 
Ингээд “Сансар хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо’’-ын ТББ-ын тэргүүн Ч.Туяатай уулзаж дараах мэдээллийг авсан юм. Тэрбээр “Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд УИХ-ын гишүүн асан Д.Арвин гэдэг хүнд маш их итгэж байсан учраас хэл ам гаргалгүй өнөөдрийг хүрсэн.
 
Тухайлбал тэрбээр өнөөдөр 85 айл өрхийн 500 гаруй иргэнийг гудамжинд гаргачихаад ямар ч санаа зовсон зүйл алга. Өнгөрсөн 2014, 2015 онд 85 айл өрх хэл ам хэрүүл тэмцэл хийж байж нөхөн олговорын мөнгөө арайхийн талыг нь олж авч байсан. Гэтэл одоо 2016 оны нөхөн олговороо ч өгөхгүй худал үнэн ярьсаар маш олон хүнийг хохироочихоод байна. Нэг зүйл тодотгож хэлэхэд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн хамгийн том төсөл манай хотхон. Өөрөөр хэлбэл, 85 айл өрх нэгэн зэрэг газраа чөлөөлж өгч байсан түүх байхгүй шүү. Тиймээс л хамгийн том төсөл гэж хэлээд буй юм. Бид хотын удирдлагуудтэй уулзаж энэ асуудлыг шийдэхийн тулд ТББ-ыг байгуулсан. Ингээд өнгөрсөн оны зургаадугаар сард хотын дарга асан Э.Бат-Үүлтэй биечлэн уулзаж асуудлыг шийдвэрлүүлэхээр Д.Арвиныг ч бас байлцуулж нэг шийдэлд хүрье хэмээн гурван талт уулзалтыг зохион байгуулсан.
 
Тухайн үед Э.Бат-Үүл дарга Д.Арвинд нэг л шаардлагыг тавьж байсан. “Барилгаа барьж чадах уу үгүй юу. Оршин суугчдыг хохиролгүй болгочих оо. Оршин суугчдыг нэг ч төгрөгийн авлагагүй болгочих. Тэгвэл төрөөс туслалцаа үзүүлье. Зээл авч өгье” хэмээн хэлж байсан. Гэтэл Д.Арвин “Би энэ төсөлд оролцохоо болилоо. Хот буцааж ав” гэж хэлсэн. Гэтэл тухайн үед УИХ-ын сонгууль болж энэ асуудал бодитоор хэрэгжиж чадалгүй аман төдий зүйл болоод өнгөрсөн.
 
Хэрвээ тухайн үед Д.Арвин Э.Бат-Үүл даргын тавьсан хүсэлтийг хүлээж авсан бол оршин суугчиддаа ч нөхөн олговорын мөнгөө өгөөд барилгын ажилдаа ч санхүүжилт аваад явах бүрэн боломж бололцоо байсан ч тэрбээр ашиглаж чадаагүй. Ингээд бид энэ үйл явдлын дараа шинээр сонгогдсон хотын удирдлагуудтай уулзах хүсэлтээ өгөөд явж байхад Д.Арвин гэнэт наймдугаар сард бидэнтэй уулзаад “Би барихаар болсон шүү” гэж хэлээд бидний тархийг угааж төслийг нийслэл рүү шилжүүлээгүй.
 
Асуудал нэгэнт ийм дээрээ тулсан учраас бид Д.Арвингаас нэг л зүйлийг хүсч байсан. “Бид гурван жилийн хугацаанд та бүхнийг хүлээж чадсан юм чинь хүлээнээ. Харин та бидэнд нөхөн олговороо өгчих” гэх шаардлагыг тавьсан ч тэрбээр одоог хүртэл өгөхгүй худал үнэн ярьсаар явна. Бид аргаа барахдаа сарын 16-ны өдөр буюу даваа гарагаас эхэлж энэ үүсээд байгаа асуудлыг шийдүүлэх гэж Д.Арвины “Их өргөө” ХХК-ны ажлын байран дээр нь очиж гурван өдөр суулт хийж байна. Гэтэл тэрбээр суулт хийсэн анхны өдөр бидэнтэй ирж уулзчихаад бас л улиг болсон зүйлээ ярчихаад алга болсон. Бид төрийн түшээг 12 жил барилцсан боловсролтой, чадалтай эмэгтэй хэмээн итгэж явсандаа үнэхээр харамсч байна.
 
Яг үнэндээ энэ асуудлаас болж өнгөрсөн гурван жилийн хугацаанд 10 гаруй хүн нас барчихаад байна. Эдгээр хүмүүс асар их сэтгэлийн дарамтаас болж нас барсан шүү дээ. Тиймээс аав ээжээсээ авч үлдсэн өмч хөрөнгөө авч үлдэхийн тулд бид эцсээ хүртэл тэмцэл хийх болно шүү гэдгийг Д.Арвинд танай сониноор дамжуулан хэлмээр байна.
 
Мөн одоогийн хотын удирдлагуудад хандаж хэлэхэд өнөөдөр нийслэлд борлогдоогүй байгаа маш олон орон сууц байна. Эдгээр орон сууцанд биднийг оруулж барилга баригдах гээд байгаа газрыг авч болдоггүй юм уу гэж бас асуумаар байна” гэлээ.
 
Ямартай ч 12 жил төр барилцаж явсан Д.Арвин гэх хатагтайд иргэд итгэж явсаар өнөөг хүрсэн ч зарим нэг хүмүүс нь хорвоогийн мөнх бусыг үзжээ. Уг нь буух эзэнтэй буцах хаягтай Д.Арвин гэж хүн байсаар байхад яагаад өнгөрсөн хугацаанд энэ хүнд хариуцлага тооцож чадаагүй юм бэ гэдэг нь хачирхалтай.
 
Гэр хорооллын дахин төлөвлтөөс болж өдгөө 4000 гаруй иргэн хохирч гудамжинд гарчихаад байгаа. Тэд иргэдийн газрыг авахын тулд дарамтлана, бүр цагдаа шүүхээр айлган байж гэрээ хийж байсан түүх ч бий.
 
Тэгэхээр бүтэн гурван жилийн хугацаанд 500 гаруй иргэний амьдрал, хувь заяагаар нь тоглож байгаа Д.Арвин гэх эмэгтэйд хариуцлага тооцох эрх мэдэлтэй хүн байхгүй гэж үү. Энэ эмэгтэйн балгаар 10 гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзсэн нь хамгийн том эмгэнэл. Үнэхээр л оршин суугчдын хэлдгээр Д.Арвинд ичих булчирхай гэж байхгүй бололтой.

Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN 2021-12-18 19:03:13
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах бол...
  • Zochin 2017-01-21 07:51:59
    Asuudal ni Arvindaa bish. Tsaad talin hurungo oruulagchid ni ergej butsaj iim baidald orson. Humuus joohon naanatai tsaanatai oilgoh heregtei.
    112.72.11.108
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-21 07:42:40
    газрыг чинь гадныханд зарчихсан юм биш үү ха ха
    182.160.1.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Сараа 2017-01-20 14:24:50
    Арвин гишүүн хорт хавдар тусаад сүүлийн шатандаа ороод маш хүнд байгаа. Энэ хүнийг амар амгалан байлга. Та бид ч бас бурханы оронд морилно. Ум маани бад ми хум
    172.98.84.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Амаа 2017-01-20 07:56:12
    Намуудаар дайжигнаад одоо иргэдийг зовоохоо больмоор юм
    202.9.43.118
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-01-19 23:53:21
    манайхан өөрсдөө дарга гэж далдагнаж гүйдгэй болиочээ тэрнийл гай шүү дээ адилхан л махан бодитой цусан зүрхтэй л хүн биздээ
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-19 23:18:54
    Хэнтийн 3 тэнэгийн нэг
    103.57.92.204
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-19 13:44:33
    balai awgai chadahguu bsan ym bol yah gej buulgasiim be ochnoon hund gai boljiinda hariutslaga toots
    59.153.115.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Зоригоо 2017-01-19 12:57:07
    Арвинг дийлдэггүй төр гэж байх уу Энэ олон хүний амьдралаар тоглосных нь төлөө эрүүгийн хэрэгүүсгэж асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй Иргэдэ анхаар хотын даргаа...
    202.9.42.93
    Мэдэгдсэн Хариулах
  • l 2017-01-19 11:16:35
    Эрдэнэдалайн тахиа,дэндэж бгааг хүн бүхэн мэдэж бгаа
    103.229.120.33
    Мэдэгдсэн Хариулах
  • elbegdorjii 2017-01-19 08:23:03
    Ouybhorol, gandi, arvin 3 iig zailuulaa useg bichigt tailagdsan hun bolgon dahin songohgui bhad l boloo sh dee
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-19 07:44:57
    Арвин Аймар худалч
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • batuush 2017-01-19 07:37:01
    boo abgaid yamar umii ichih bulchirhai bhab dee tenger ni nergene biz
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Улстөрийн я н х ан 2017-01-19 05:24:47
    МУ-ын "улс төрчид" гэж төвчигнөдөг нөхдийн үнэн дүр төрх бол энэ байна. энэ улстөрчид янханаас ч долоон дор шүү дээ..
    111.220.94.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2017-01-19 05:04:18
    МАН-ын нэрээр сонгуульд суудал авчихаад АН орчихдог наадах чинь яаж мэдэх авгай шүү
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • баагий  2017-01-19 04:39:26
    Ээ Арвинд итгэдэг мөн ч тэнэг байна даа. Ичих булчирхай нь хатчихсан байгаа биз дээ.
    202.179.24.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Zx 2017-01-19 04:34:59
    Hentiin gurvan tenegiin neg sh dee
    27.123.214.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонгогч 2017-01-19 04:34:21
    Боломжийн сэнтийд залрахын тулд нам дамжаад ахиц олоогүй улс төрийн янхан шүү дээ
    202.126.91.172
    Мэдэгдсэн Хариулах
  • өөө 2017-01-19 04:20:27
    энэ авгай их гай чирнээ
    203.91.112.198
    Мэдэгдсэн Хариулах
  • javkhaa 2017-01-19 04:15:54
    Arvin tsergiin angid ajillaj baihdaa tserguudiin devsger baisan yumdag
    103.23.51.3
    Мэдэгдсэн Хариулах
  • sangi 2017-01-19 03:34:44
    ene buzar emiig zailuulaach ......
    139.5.217.29
    Мэдэгдсэн Хариулах
  • ХАХА 2017-01-19 03:16:48
    ХАВ ХАР ХАРРРРХУРРРРРР ХОРРРР
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-01-19 03:03:23
    Shrond hiigeech!!!
    150.129.140.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-19 03:02:54
    Ер энэ хүүхэнд ичих булчирхай байтугай ичих эрхтэн байдаггүй байхаа, луйвардана, урвана, шарвана, УИХ-ын гишүүн байхдаа сайн хэлэгдэж байсан юмуу
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • zocjin 2017-01-19 02:21:09
    Hohi ni l bolj dee Yah gej songosiin ....
    150.129.142.195
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-01-19 01:34:19
    ЭЭН УЛСТӨРЧИД ЧИНЬ УГААСАА Л ЛУЙВАРЧИН, ДЭЭРЭМЧИН, ХУЛГАЙЧ НАР ШҮҮ ДЭЭ.
    103.26.193.229
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-19 01:31:14
    2014 ONII 10 SARD BUR 22 ND GEREE HIISEN YM BOL YAHAARAA 3 JIL BOLCHIHDOGIIN.DAHIAD 9 SARIIN DARAA ENE ASUUDALAA DELGE . TCAG HUGATCAA C...
    203.59.109.92
    Мэдэгдсэн Хариулах