Л.Месси багтайгаа шинэ гэрээ байгуулна
Испанийн “Барселона” багийн Аргентин довтлогч Л.Мессигийн гэрээ энэ онд дуусаж байгаа. Түүнийг багтайгаа шинэ гэрээ байгуулахгүй гэх мэдээлэл гарч, европын хэд хэдэн томоохон клуб  санал тавиад байгаа билээ. Тэгвэл “Барселона” клубын удирдлагууд шилдэг довтлогчоо авч үлдэхээр хичээж байгаа аж. Тодруулбал клубын ерөнхийлөгч Хосеп Бартемоу  энэ сарыг дуусахаас өмнө гэрээний асуудлаа шийдвэрлэнэ хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “хэлэлцээний явцыг би хянаж байгаа, тайван байж болно. Месси "Барселона"-даа үлдээсэй гэж бид бүгдээрээ хүсч байгаа” гэжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.