Дэлхийн шилдэг гэрэл зураг: “Бүргэдтэй анчид”

Дэлхийн шилдэг гэрэл зураг шалгаруулах “Sony world photography awards-2016” наадмын мэргэжлийн гэрэл зурагчдын төрөлд тэргүүн байр эзэлсэн нэгэн бүтээлийг уншигчиддаа сонирхуулж байна.

Тус наадмын мэргэжлийн төрөлд дэлхийн 10 гаруй орны чадвар, чансаатай мэргэжлийн гэрэл зурагчид 14 номинациар бүтээлүүдээ өрсөлдүүлжээ. Улмаар Канадын уран бүтээлч Кэвин Фраэр хоёр ч номинацид шилдгээр шалгарсан байна. Түүний нэг нь дээрх “Бүргэдтэй анчид” цуврал зураг юм. Энэ зураг “Байгальорчин” номинацид шилдгээр шалгарчээ.

Гэрэл зурагчин Монгол, ОХУ, Казахсантай хиллэх БНХАУ-ын баруун этгээдийн уулархаг нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан уламжлалт “Бүргэдийн баяр”-т оролцох үедээ дээрх зургийг дурандаа буулгажээ.

“Бүргэдийн баяр”-ыг орон нутгийн Ан, агнуурын нийгэмлэгээс уламжлалт бүргэдтэй анг олон нийтэд сурталчлан таниулах, залуу үеэ бэлтгэх, туршлагажуулах зорилгоор зохион байгуулдаг байна. Казах бүргэдтэй анчид махчин том шувуутай хэрхэн харьцах, сургах зэрэг эртний дүрэм журмыг баримтлах бөгөөд түүнийгээ залуу үеийнхэндээ ч мөн уламжлуулдаг ажээ.


Монголын мэдээ
Б.Сумъяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.