Ж.Энхбаяр: Цагдаа, дотоодын цэргийн үүрэг давхцаж байна
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.  

Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хуулийн төсөлд дараахь зарчмын шинжтэй шинэ зохицуулалтыг тусгасныг хуулийн төслийн танилцуулгад дурджээ.  Хуулийн төсөл нь 5 бүлэг, 40 зүйлтэй юм.

 Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Дотоодын цэргийн хуультай холбоотойгоор судалгааны ажлуудыг хийсэн. Дотоодын цэргийн анги байгуулах нь зүйтэй гэдэг дээр мэргэжлийн эрдэмтэн судлаачид үгээ хэлсэн. Энэ нь Батлан хамгаалахын хуультай  нягт уялдах ёстой. Дотоодын цэргийн эрхзүйн тодорхойлолтоос эхлээд олон зүйлийг цэргийн албан хаагчийнхтай адилтган тогтоох ёстой. Иргэний ардчилсан нийгэмд байж болохгүй олон заалтуудыг энд оруулсан. Цагдаагийн үүрэг дотоодын цэргийн үүрэг давхцаж байна. Эрх үүргийг нэг бүрчлэн ангилан ялгах хэрэгтэй. Үүнийг ялгахгүй бол бид 7 сарын 1-нд маш том сорилтод орсон. Дотоодын цэргийг бий болгохыг дэмжиж байна. Гэхдээ давхцалыг зөвөөр зохицуулах хэрэгтэй.

УИХ-ыг гишүүн Ц.Нямдорж: Дотоодын цэргийг сэргээх шаардлага байна. Болж байсан юмыг татан буулгаад хоёр жилийн дараа дахиад бий болгох гээд явж байгаа нь харамсал төрүүлж байна. Би дотоодын цэргийг тусгай хүчин  болгоё гэж бодож байсан. Дотоод аюулыг хамгаалах чиглэлтэй гол байгууллага болгохыг зорьж байлаа. Албан хаагчид нь цэргийн тусгай шалгуурыг давсан хүмүүс байхаар. Хууль батлагдсаны дараа энэ тал руу нь явуулсан нь дээр байх. Төр самардаг, хууль самардаг зүйл ийм эмгэнэлтэй байдал руу оруулаад байна. Ийм зүйл гарсанд харамсаад байна.

Гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад олонхийн дэмжлэг хүлээлээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цагдаа гүйцэтгэх боломжтой!!! 2017-01-19 10:46:46
    Дотоодын цэрэг гэдэг чинь тоталитар дэглэмт улсад ард түмнийхээ бослого эсэргүүцлийг дарах зорилгоор байгуулдаг хүчний аппарат!!! Үүнээс бусдыг нь цагдаа гүйцэт...
    103.26.193.118
    Мэдэгдсэн Хариулах