Ц.Элбэгдорж: Торгоны замд оролцох нь Монголын том амбиц

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо  зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтын хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр/01.19/ “Торгоны зам” сэдэвт хуралдаанд хэлэлцүүлэгчээр оролцлоо.

Тус хуралдаанаар Ази, Европыг холбосон орчин цагийн Торгоны замыг хөгжүүлэхэд чиглэсэн улс төрийн хүчин чармайлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь хоёр бүс нутгийн эдийн засгийн өсөлт, интеграцчлалд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцлээ. Тэр дундаа Торгоны замыг дагаад хөгжих үйлдвэрлэл, цахим эдийн засаг, худалдаа, мөн эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг онцлон ярилцав.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Торгоны замын төслүүдэд байгаль орчны буюу ногоон технологи ашиглахад түлхүү анхаарах ёстой гээд Азиас Европ хүрдэг галт тэргэнүүд сэргээгдэх эрчим хүчээр явдаг байх талаар одооноос анхаарах хэрэгтэйг онцолсон.

Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ: “Өнгөрсөн 2016 онд Монгол улсын Ерөнхийлөгч миний бие болоод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар гурван талт уулзалт хийж чухал хэлэлцээр байгуулсан. Энэ нь гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах тухай юм. Та бүхэн мэдэж байгаа Монгол улс бол ОХУ болон БНХАУ гэсэн агуу хоёр хөршийн дунд  оршдог улс. Монгол бол асар уудам газар нутагтай, нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай. Харин байгалийн нөөцөөрөө дэлхийн эхний аравт багтах баялагтай.

Өнгөрсөн онд Монгол улс АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан. Дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн энэ уулзалтад ирж оролцлоо. Энэ уулзалтын төгсгөлд бид Улаанбаатарын тунхаг бичгийг гаргасан. Энэ тунхагт бичигт туссан нэг гол сэдэв Торгоны замаар дамжуулан харилцан холбогдох тухай байлаа. Мэдээж Монгол улс энэ том төсөлд оролцох том төлөвлөгөөтэй. Түүхэн улбаагаа авч үзвэл Монгол бол Торгоны замыг үүсгэн байгуулагчийн нэг. Ази-Европыг холбосон чөлөөт худалдааны эх суурь Монголын эзэнт гүрний үед тавигдаж байсан. Та бүхэн мэдэж байгаа Монгол бол эх газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, энэ гүрнийг Чингис, Хубилай хаад удирдаж байсан. Тиймээс Монголгүйгээр Торгоны зам байхгүй гэсэн үг.Тиймээс Торгоны замд оролцох нь Монголын том амбиц юм” гэлээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ёоох, энэ худалчаас хэзээ салах юм бэ? 2017-01-21 02:56:34
    яахаараа ингээд худлаа яриад байдаг хүн юм бол оо?
    202.21.106.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2017-01-20 11:40:26
    Монголоор дайраагүй учраасТоргоны зам биш гэж байгаа бололтой юм...
    202.21.112.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Газар гишгэж үз дээ, ерөнхийлөгч минь 2017-01-20 10:58:34
    Ерөнхийлөгч минь дээ, таны үгэнд наад нөхдүүд чинь итгэх үү, одоо тэртэй тэргүй мэддэг болчихсон, нэмэргүй, таны амбиц ч тэр тойроод давхиад байгаа галт тэрэг ш...
    139.5.216.214
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-01-20 03:28:45
    Торгоны зам ажиллаж байгаа шуу дээ. Хятад-Казахстан-Орос-Польш-Герман-Лондон гэсэн нэртэй ачааны галт тэрэг 7 хоног болгон явж байгааштээ. Юу яриаад байгаа вэ
    185.27.68.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Khoorkhii 2017-01-20 03:14:04
    Uls ornoo ood tataj chadahgui bgaa hunii ugiig hen sonsdog bnaa
    202.179.31.48
    Мэдэгдсэн Хариулах
  • BTa 2017-01-20 03:03:17
    Mongoliin ambits gene uu. Mal mini minii ambits gej heleech
    162.207.82.157
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-20 02:32:34
    Гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар манай улсыг тойруулаад байгаарай гээд хэлчихсэн юм шиг л байна даа
    202.9.41.56
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2017-01-20 02:07:45
    archaagvi novsh. vh chi...
    43.242.242.158
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-20 02:03:19
    Монголд АСЕМ боллоо гээд юу өөрчлөгдсөн юм, энэ муу хүзүүгүй толгой хаана л очно дандаа худлаа шааж байх юм, яасан хэл нь татдаггүй золиг вэ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-01-20 02:02:03
    ЭНЭ ТЭНЭГИЙН ХУДЛАА ЯРЬДГИЙГ ДЭЛХИЙ МЭДДЭГ БОЛЧИХЛОО. ОНИГОО...
    103.26.193.229
    Мэдэгдсэн Хариулах
  • ы 2017-01-20 01:52:16
    Амбиц нь байсан бол бүх эсэргүүцлүүдийг нухчин дарж байгаад төмөр замд нь холбогдчихгүй. Ингэсэн бол Монголын бараа Лондон хүрэх байлаа гэж
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Hh 2017-01-20 01:31:05
    Манай ерөнхийлөгч сайхан худлаа л ярих юм дөө. Одоо худлаа ярьдгийг нь дотооддоо төдийгүй гадаадад мэддэг болчихсон. Манай улсын хажуугаар тэр зам нь явчлаа да...
    202.131.246.26
    Мэдэгдсэн Хариулах