“Универсиад”-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо

Казахстан Улсын Алмата хотод дэлхийн оюутны өвлийн спортын “Универсиад” наадам энэ сарын 29-нөөс ирэх сарын 8-ний өдрүүдэд болно.

Тус наадамд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо. “Алтау” спортын цогцолборт болох цанын эрэгтэйчүүдийн ангилалд Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Ариунсанаа, эмэгтэйчүүдэд Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар эх орноо төлөөлөн оролцоно. Харин “Медео” цогцолборт болох тэшүүрийн эрэгтэйчүүдийн ангилалд М.Мөнх-Од, Я.Зоригтбаатар, Б.Тулга, эмэгтэйчүүдэд А.Зул өрсөлдөхөөр боллоо.

11 дэх удаагийн тус наадамд Монголын багийн ахлагчаар МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, цанын дасгалжуулагчаар Ж.Долгорсүрэн, тэшүүрийн дасгалжуулагчаар Ж.Долгорсүрэн нар оролцох юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-20 07:14:25
    цана, тэшүүрийн дасгалжуулагч ж.долгорсүрэн нэг хүнүү, хоёр хүнүү орхон минь
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах