Япон киноны өдрүүд тохиож байна
Япон киноны өдрүүд эдгээр өдрүүдэд тохиож байна. Энэ сарын 18-аас эхэлсэн кино өдрүүд өнөөдөр дуусна. Арав дахь удаагийн “Япон киноны өдрүүд"-ийг Японы Элчин сайдын яам, “Япон сан” хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр Тэнгис кино театрт “Кара-агэ”, “Яндашгүй их далай” зэрэг киног үнэ төлбөргүй үзүүлэх аж.
 
Тодруулбал 15:00 цагаас гарах “Кара-агэ” кинонд шарсан тахианы мухлаг олноор байх Ооита мужийн Үса хотын нэгэн хоолны газрыг ажиллуулдаг эв түнжин муутай гэр бүлийнхний тухай энэ кинонд өгүүлнэ. Харин “Яндашгүй их далай” кинонд далайн эргийн төрөлх хотдоо өөрсдийн хүссэн амьдралыг бүтээхээр эрэлхийлж буй хоёр бүсгүйн нэгэн зуны сонирхолтой түүхийг өгүүлдэг. Тус кино 18:00 цагт үзэгчдийн хүртээл болох юм байна.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.