“Стэйнд бай”-д хамрагдаж чадвал цагаан сарын өмнө санхүүжилт нь орж ирнэ
Эдийн засгийн хүндрэлийг давах туулах гарцыг хайж буй. Энэ хүрээнд манай улсын зүгээс Олон улсын валютын сангаас хөтөлбөр авъя гэдгээ илэрхийлсэн. Улмаар валютын сангийн төлөөлөгчид манай улсад ирж,  Монголбанк, Сангийн яаманд ажилласан.

Тэгвэл ОУВС-ийн хөтөлбөрийн талаар сангийн сайд  “Валютын сангийн төлөөлөгчид ирээд Монголбанк, Сангийн яамны  бүх суурь тоог шалгаж баталгаажуулаад явсан.Манай оронд ирсэн төлөөлөгчид очоод удирдлагуудтайгаа зөвшилцөнө. Бид ч мөн судалгаагаа хийнэ. Хэрвээ өөдрөгөөр төсөөлбөл 2017 оны нэгдүгээр сардаа багтаж валютын сангийн хөтөлбөр манай улсад хэрэгжүүлэх эсэх нь тодорхой болно”  гэж байсан. Тэгвэл ОУВС-ийн төлөөлөгчид манай улсад өнөө маргаашгүй ирэх юм. 

Энэ удаагийн уулзалтаар Сангийн яам болон Засгийн газар, Олон улсын валютын сангийн ямар хөтөлбөрт хамрагдаж, ямар чиглэлээр өөрчлөлт шинэчлэлт хийх асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч,  голлох хэлэлцээрүүд явагдах юм. 

ОУВС нь “Standby credit facility”, “Standby arrangement” гэсэн хоёр төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. “Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, “standby arrangement” нь бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр юм.

Манай улсын хувьд “Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл авч магадгүй гэх таамаг байгаа юм. 

Сангийн яамнаас ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийн шугамаар хэдий хэмжээний ам.доллар орж ирэх талаар зарлаагүй байгаа. Харин эх сурвалжууд 450 сая ам.долларын хэмжээнд хэлцэл явагдаж байгаа гэдгийг тодотгосон. Улмаар энэ удаагийн шинжээчдийн багтай манай улсын холбогдох албаныхан нэгдсэн тохироонд хүрч “Стэнд бай” хөтөлбөрийн санхүүжилт  ирэх сарын 10-ны үеэр орж ирэх боломжтой гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байсан. Өөрөөр хэлбэл сар шинийн өмнө санхүүжилт орж ирснээр нэгэнт эрчийг аваад байгаа ам.долларын ханш бага зэрэг буурна гэх хүлээлт үүсээд байна.  

Түүнчлэн эдийн засагчид “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын зэрэгцээ гадны орнуудаас ээл авах замаар эдийн засгийн орчноо сайржуулах ёстой гэж үзэж байгаа. Манай улс хэд хэдэн орноос зээл хүссэн ч “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжиж, макро эдийн засгийн орчин тогтворжсоны дараа зээлийн хүсэлтийг эргэн харах боломжтой гэсэн нийтлэг хариуг өгсөн билээ. Энэ утгаараа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад манай улсад ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт нэн тэргүүнд хамрагдах нь чухал байгаа билээ.

ОУВС тавьдаг шаардлага, санхүүгийн сахилга батаа нэхнэ. Харин Хятадын зүгээс нөхцөл тавихгүй 3-4 тэрбум ам.долларын зээлийн тухай сураг ажиг сонсогдож байгаа.Японы Ерөнхий сайд манайханд олон улсын нийтлэг хөгжлийн зарчмаа баримтлаад ОУВС-тай хамтран хямралаас гарах нь зөв тухай зөвлөжээ.Харин Хятадын Ерөнхий сайд хямралыг давахад ах дүүгийн тусламж үзүүлнэ, элдэв хүнд нөхцөлтэй байгууллагуудтай хамтрахад шаардлага нь хэцүү байдаг тухай ярьж, хэлжээ.

Ямартай ч  Монгол улсын өр асар их хэмжээнд хүрч, эдийн засаг элгээрээ мөлхсөн хэмээн сүүлийн хэдэн сарын турш тоть шиг давтаж буй эрх баригчид энэ удаад ямар шийдвэр гаргах нь олон нийтийн анхааралд ороод байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ene MUNGU BOL 2017-01-23 15:55:58
    MONGOLIIN ARD OLOND OGT HURTEELGUI.
    139.5.218.165
    Мэдэгдсэн Хариулах
  • anu horshuud 2017-01-23 15:00:15
    Horshuudteigee sain baih chuhal
    172.56.29.72
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2017-01-23 06:20:41
    stend bai hotolbortoo hamragdsan n deer shuu luivarchidaa. ta nar bankuudaa dampuurtal zeeleed hulgailchihdag uchir stend bai d olon jil bais...
    203.59.109.92
    Мэдэгдсэн Хариулах