Сургуулийн насны гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд 694 дуудлага ирснээс зам тээврийн ослын 536 дуудлага бүртгэгдсэн байна.

 Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 23 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирчээ. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 2 бүртгэгджээ.


Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртжээ. Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 78 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
 
Тодруулбал, ХУД-н нутаг Яармагын замд T.Pruis 20 маркийн автомашины жолооч Б нь Honda fit маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч Б-н амь нас хохирсон. Булган аймгийн Дашинчилэн сумын 1-р багийн нутаг Боргочингийн гүүрний баруун замд асфөльтан замд T.Harrier маркийн Х жолоочтой автомашин онхолдож, зорчигч 24 настай, Н-н амь нас хохирч, 3 хүн гэмтсэн. Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын урд замд T.Landcruiser маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 76 настай Ч-г мөргөж амь насыг хохироосон хэрэг гарчээ.

 
П.ГОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-23 05:53:17
    Солонгос сэг унасан хулгайч нар хэдэн цаас нэмээд Приус авчихсан. Тэрүүгээрээ энд тэнд дандаа гай болж, осол аваар хийж хүн алж явах юм.