Gal­axy Note 7 утасны дэлбэрэлтийн шалтгаан тодорхой болжээ
Өмнөд Солонгосын "Samsung Electronics" компани "Galaxy Note-7" ухаалаг гар утасны дэлбэрэлтийн шалтгааны талаар мэдээлэхээр тусгайлан хэвлэлийн бага хурал зарлажээ.

Шинжилгээгээр энэхүү дэлбэрэлтийн гол шалтгаан нь батерейны төслийг дутуу тооцоолсон болон утас угсрах технологийн процессоос болсон нь тогтоогдсон байна. Эдгээр доголдлыг UL, Exponent, TUV Rheinland гэсэн хараат бус судалгааны гурван байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн группээс тогтоосон аж. Тэд Samsung-ийн инженерүүдтэй хамтран 200 мянга гаруй ухаалаг гар утас, 30 мянган батерейг судалсан байна.

Samsung компани Galaxy Note- утсаа худалдаанаас татсантай холбоотойгоор 19 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн юм. Тус корпораци 2016 оны аравдугаар сард энэ загварын утсыг худалдахаа зогсоож байгаагаа мэдэгдсэн билээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.