“Монголын Зэс Корпораци”, “ХХБ”:  Ажлын хэсгийн дүгнэлт хэтэрхий нэг талыг барьсан байна

ОХУ-аас "Эрдэнэт Үйлдвэр" -ийн 49 хувийн хувьцааны худалдан авалтыг хууль бус болсон гэх дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хийсэн.Тэгвэл энэ асуудлаар 49 хувийн хувьцааг эзэмшигч “Монголын Зэс Корпораци” болон “Худалдаа Хөгжлийн Банк”  хамтарсан мэдэгдлийг дөнгөж сая хийлээ. 

Худалдан авагч талын зүгээс анх удаа хийж буй хэвлэлийн бага хуралд  Худалдаа хөгжлийн банкны /ХХБ/  ерөнхийлөгч Б.Мэдрээ, ХХБ-ны  гүйцэтгэх захирал О.Орхон, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн дарга Да.Ганболд , Монголын зэс корпарацийн  ТУЗ-ийн дарга  Мөнхбаатар нарын хүмүүс оролцлоо.

Хэвлэлийн бага хурлын  эхэнд Монголын зэс корпорацийн  ТУЗ-ийн дарга  Мөнхбаатар ажлын хэсгийн дүгнэлт хэтэрхий нэг талыг барьсан гэдгийг онцлоод уг дүгнэлттэй танилцах хүсэлтийг дөрвөн удаа тавьсан ч хүлээж аваагүй, хариу өгөөгүй гэлээ. Тэрбээр “Ажлын хэсгийн дүгнэлт дээр Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөр бус болгох талаар дүгнэлт гарч, манай компанитай хийсэн гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгох тухай асуудал гарлаа гэлээ. 

Харин ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон хэлэхдээ “Манай банк  зөвлөхөөр оролцохдоо Ц.Нямдорж гишүүний хэлсэн шиг хууль зөрчөөгүй. Энэ нь манай банкны нэр хүндэд маш ноцтойгоор халдаж байгаа хэрэг. Бид “Монголын зэс корпораци”-д өнөөдрийн байдлаар 80 сая  ам.долларын зээл олгоод байна. Энэ нь манай зах зээлд олгосон  зээлийн ердөө л багахан хэсэг. Манайх  3 их наядын зээл олгосон байгаа. Түүнээс биш Ц.Нямдорж гишүүний хэлж, ярьж байгаа шиг мөнгө угаасан үйлдэл огт биш, эцэст нь хэлэхэд манайх жилд хоёр удаа төвбанкны шалгалтад орж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг” гэсэн юм.

Тэгвэл  ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ “Гэрээний хүрээнд Монгол Улсаас хэн ч хохироогүй. ОХУ-ын талд байсан хувь л зарагдсан. Төрөөс төрдөг тэрбумтнууд, шахааны бизнес хийгчид хохирох гээд байгаа юм уу. Буцаасан тохиолдолд "Ростех"-т төлсөн 400 сая дээр 100 сая ам.доллар нэмж төлөх болно” гэлээ. 

Б.Сансар
olloo.mn

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hulgaich 2017-01-28 14:08:03
    Hooloigoo herchuulewee lalaruudaa
  • Булган аймаг Ганчимэг 2017-01-25 15:15:14
    Монгол улс хямараас хэзээ гарах ю вэ
  • Тэгш боломж 2017-01-25 09:13:15
    Бусад компаниуд ч гэсэн чадахаараа мөнгө өгөөд наад 49% с хувь авья
  • Zochin 2017-01-25 04:56:43
    Tur tumur nuuree haruulj ene hulgaich nariig shorond ni yavuul tur umchuu butsaaj av davartsan uruvguruud ve ed nar yer ni yamar eh uusvereeree bayan bdgiin
  • уйлаад яахвээ 2017-01-25 04:27:49
    Анх авахдаа л хулгайлж биш, хууль журмынх нь дагуу Их хуралд хэлэлцүүлээд авсан бол ингэж суухгүй л байлтай? Одоо эргэж төлөх мөнгө чинь үүрэх ёстой эсрдэл чинь...
  • Зочин 2017-01-25 04:20:58
    Хуулийнхан нь дампуурсан юм даа. Ийм илэрхий юмыг шалгаж чаддаггүй.
  • !!! 2017-01-25 03:08:56
    XXB iig shalgasan deer yum b na daa
  • 454 2017-01-25 03:05:36
    Мөнгө олцгоё http://bit.ly/2jGOY5d
  • zochin  2017-01-25 02:46:55
    banknaas zeel abaad absan yum bish vv. tord abahaar tolboriig ni hen toloh yum. ediin zasgaa unagah geed bgaa yum uu. tord ab.d ashig ni tosobt ter chigeere oro...
  • зочин 2017-01-25 01:20:04
    Улсын хөрөнгийг сэм хулгайлчихаад юу яриад бна.Төр зөв шийджээ.Томчуудын шахааны бизнес бол хажууд нь юу ч биш. ХХб-ны цөөн хүмүүсийн хармаа маш хурдан түнтийнэ...
  • Zochin 2017-01-24 21:01:10
    Ulsiin mongoor Ulsiin horongiig hulgailchaad yu hutsaad bga yumbee
  • шудрага байя л даа 2017-01-24 17:14:39
    Ц.Нямдорж гишүүнээ та хүүхдээ “Эрдэнэт үйлдвэр”-т бараа нийлүүлэхэд нь дэмжсэн үү. Ямар нэгэн байдлаар оролцсон уу? -Миний хүүхэд Эрдэнэт рүү хоёр удаа я...
  • 001 2017-01-24 16:09:14
    Хэн ч хохироогүй гэж яриад байх юм УИХ-ын гишүүдтэйгээ хамт монголчууд тэр чигтээ мэдээгүй байсан энэ наймааг чинь, Оросоос авчирсан гэж ялархаад байх юм ичээч...
  • Ёндон 2017-01-24 15:58:20
    Энэ худалдаж авсан баян залуу юу ч дуугарахгүй, яагаад хажуу хавийнх нь Ганболд, Орхон, Мэдрээ г.м. баагийнууд уйлан дуугараад байгаа юм бэ.
  • иргэн 2017-01-24 15:12:56
    Энэ луйварчид өрвийчээд , мэдэгдэл гэж арьсаа хамгаалж донгосч байхдаа ичдэггүй юм байх даа.
  • иргэн 2017-01-24 14:51:55
    нэг хуульч хөндлөнгийн тайлбар хийж энэ мэдээллийн сүлжээгээр цацаад өгөөч мэдэхнээ хуулийг нэг талыг барж тайлбар хийдэг үү, мангартуулах гээд үү ярих нь сэг ...
  • zochin 2017-01-24 14:24:33
    Bitgii mangart Niamdorjoo songuuliinhaa amlaltiig biyeluulmeer bn.Namaa allaa chi neg muu erunhilugch bol9h geed.
  • Зочин_ 2017-01-24 14:03:02
    хаанаас мөнгөжсөн хүмүүс бэ
  • Batbayar 2017-01-24 12:58:42
    Davarsan muu gahainuud turiin munguur hudaldaj avch boldog yum uu. Avilgald ugsun munguu avch chadahgui gehdee nemej 100g avah yum genee
  • Zochin 2017-01-24 12:36:38
    Ene Orhon luivar hiichiheed mun ih tom bainaa Naymka ahaa hevtuuleed ug....
  • irgen 2017-01-24 12:28:17
    avilagchidin hurungiig huraaj mungnii eh vvsveriig shalgah heregtei.