Ш.Жавхлан “Сайн аав”-тай энэ үдшийг өнгөрөөнө
Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Сайн аав” уран сайхны кино үзэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа билээ.

Уг киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин, СТА Ш.Жавхлан уран бүтээлийнхээ нээлтийн үеэр гадаадад ажлаар яваа сураг дуулдаж байсан бол өнөөдөр тэрбээр эх орондоо ирэх юм байна. Ирсэн даруйдаа гол дүрд нь тоглосон “Сайн аав” киногоо үзэх гэнэ. Тэрээр өнөөдөр "Тэнгис" кино театрт үзэгчдийн дундаас киногоо анх удаа үзэх аж. Азтай үзэгчдэд хамтдаа селфи хийх боломж бүрдэх юм байна. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар 16:50, 19:00, 21:10, 23:15 цагийн үзвэрүүдийн аль нэгэнд нь байх аж. Тиймээс өнөөдөр Тэнгис кино театрт "Сайн аав" киног үзэх хүмүүс их олноороо цугларах бололтой. 

Харин "Сайн аав" жүжигчин, найруулагч, СТА Баттулгаас энэ талаар тодруулбал, "Тиймээ Жавхаа маань үзэгчдийн дундаас киногоо үзнэ. Харин би яаж гэр гийгүүлэгчээ ганцааранг нь үзүүлэх билээ дээ. Би ч бас очно" гэжээ.

Ийнхүү киноны хоёр гол жүжигчинтэй хамтдаа киног үзэх хүмүүс Тэнгис кино театрыг зориорой. Уг кино нь итгэл найдвар, хайр, итгэлийн тухай өгүүлэх тус киног УБ такси компаний жолооч Т.Даваасүрэн агсаны бодит амьдарлаас сэдэвлэн бүтээжээ.Т.Даваасүрэн агсан амьд ахуйдаа амьдралын хатуу хөтүү хүнд бэрхийг үл ажран хэрхэн яаж сөрж тэмцэж явсныг энэхүү кинонд тодорхой харуулсан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hrt 2017-01-25 08:53:44
    tenegted bna sh dee tengisees tabisan medee bna daa
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах