Нийт өрхийн 8 хувь нь телевизийн сувгийг сансраас хүлээж авдаг антеннтай
Монгол орон даяар телевизийн тоон системд энэ сарын 31-нээс эхлэн шилжинэ. Мэдээлэл, технологи, шуудан, харилцаа холбооны газраас телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэхтэй холбогдуулан  уг үйл явдлын нээлтийг 31-нд 09.00-20.00 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр тоон телевизийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах аж.

Манай улсын нийт өрхийн 8 хувь нь телевизийн сувгийг сансраас хүлээж авдаг антеннтай, 32 хувь нь телевизгүй, 15 хувь кабельтай, 3 хувь нь утасгүй кабель, 42 хувь нь антеннаар буюу газрын станцаар нэвтрүүлэг хүлээн авдаг байна. Тоон систем хүлээн авахгүй телевизтэй  42 хувьд нь туслах төхөөрөмжийг тавьж, бүх өрхийг хамруулах аж.

Дэлхийд тоон системийн дөрвөн стандарт байдаг бөгөөд манай улс DVB T2 тоон системийг сонгоод байгаа юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.