Уул уурхайн компаниуд нэг тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлжээ
2014 оны эхний жилийн байдлаар улсын төсөвт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр гэж 17.5 тэрбум төгрөгийн орлого орсон тухай Ашигт малтмалын газраас мэдээллээ. Энэ нь 2014 оны төлөвлөгөөт дүнгийн 69 хувьтай тэнцэх үзүүлэлт болжээ. Үүнээс гадна уул уурхайн компаниуд нөхөн төлбөр болгож нэг тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн өнгөрсөн зургадугаар сарын байдлаар нийт 2806 тусгай зөвшөөрлийг олгоод байгаа нь нийт газар нутгийн 7.7 хувийг эзэлж байгаа аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.