Л.В.Бетховенийн алдарт V симфони улсын Филармонийн тайзнаа тоглогдлоо
2017 онд Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд удирдаач СТА Д.Нямдаш нь дэлхийн XX зууны шилдэг хөгжмийн бүтээлүүдээс үзэгч түмэндээ хүргэх гэж байна.
 
Түүний анхны тоглолт болох “Сонгодог хөгжмийн концерт” тоглолтонд Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг болох V симфони, Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын дорно дахиныг хөгжмөөр амилуулсан "Щехеразада" симфони чуулбар улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач СТА Д.Нямдаш-ын удирдсанаар үзэгч, сонсогчдын хүртээл болсон.


 
Тоглолтын талаар удирдаач СТА Д.Нямдаштай цөөхөн хором ярилцлаа.
 
-Тоглолтын онцлогоос сонирхуулаач?
 
- Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг V симфони. Бетховен бол Германы суут хөгжмийн зохиолч, нэрт төлөөлөгч. Энэ бүтээл нь түүний уран бүтээлийн урын санд маш дээгүүр байр эзэлдэг. Мөн Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын дорно дахиныг хөгжмөөр амилуулсан "Щехеразада" симфони чуулбар тоглогдлоо. Арабын ертөнцөд үлгэр домгийн шинжтэй мянга нэгэн шөнийн үлгэрээс сэдэвлэж бичсэн зохиол. Нэг нь Герман, нөгөөх нь Оросын сонгодог бүтээлүүд нэгэн тайзнаа тоглогдлоо.
 
-Энэ жил Филармонийн 60 жилийн ой тохиож байгаа юм билээ. Ойн хүрээнд ямар уран бүтээлүүд тоглогдох бэ?
 
- Манай Симфони найрал хөгжим 60 жилийнхээ ойн хүрээнд өөрсдийнхөө тоглож байсан, өмнө нь тоглогдож байсан бүтээлүүдийг сэргээж тоглох төлөвлөгөөтэй байгаа. Оркестрын бичиж байсан хөгжмүүдээс сорчилж аваад тоглоно.
 
-Герман, Оросын хоёр өөр сонгодог бүтээлийг нэгэн зэрэг нэг тайзан дээр тоглосон нь ямар онцлогтой бэ?
 
-Өмнө нь манайх лекц концерт явуулдаг байсан. Харин одоо олон төрлийн урсгал чиглэл байдаг юм байна гэдгийг үзэгчид ерөнхийд нь мэддэг болсон учраас өөр, өөр чиглэлийн сонгодог хөгжмийг сонирхууллаа. Мөн цаашид XX зууны бүтээлүүдээс тоглоно.
 
- XX зууны бүтээлүүдийн онцлог ямар байдаг бэ?
 
- XX зуунд урлагт том тэсрэлт болсон үе гэж үздэг. Үүнээс хойш дэлхий дахины айдас хүйтсээс ангижирч энх тайвныг хүсэж мөрөөдсөн урлагийг бүтээдэг болсон. Мөн хүмүүсийн сэтгэлгээний мөрөөдлийг гаргадаг болсон зэрэг олон онцгой тэсрэлттэй үе байснаар их онцлог уран бүтээлүүд төрсөн байдаг юм.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.