АН-ын дарга З.Энхболд, Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд АН-ын СЕХ-ын дарга Ж.Оюунбаатар сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл өгч, нийт гишүүдийн олонхийн саналаар С. Эрдэнэ намын дарга болж байгааг мэдэгдлээ.
Үүнийн дараа АН-ын даргын сонгуульд ялагч С.Эрдэнэ “Миний хувьд намын эв нэгдлийг хангаж, үзэл баримтлалыг шинэчлэхээс ажлаа эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн, бэлтгэл ажилдаа шуурхайлан орно. Эрхэм дөрвөн нөхөр болон намынхаа мянга мянган гишүүдтэйгаа хамтарч ажиллана. Сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хороо, намын удирдлагууддаа талархлаа илэрхийлье” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ялалт байгууллаа. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөд оршдог. Ялалт байгуулсан С.Эрдэнэдээ баяр хүргэе. Нөхрийн хувьд дэмжиж ажиллана. АН-ын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэлд бид тууштай ажиллах ёстой. АН-даа амласан реформоо хийх ёстой” хэмээлээ.
Ингээд АН удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Танай намын зарим гишүүд саналаа өгч чадахгүй байна гэсэн. Үүнд тайлбар хийнэ үү?
-АН-ын дарга З.Энхболд: Анхан, дунд шатны намын байгууллагад бүртгэхгүй байвал төв нам дээр ирж бүртгүүлнэ гэдэг эрхийг нээсэн. Би Энэтхэг яваад ирэхэд Хэрэг эрхлэх газар дээр асуудал үүсгэсэн байсан. Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 100 100-гаар нь хэн нь мэдэгдэхгүй бүртгэл хийсэн байсан. Таван нэр дэвшигчээс Л.Гантөмөрөөс бусад нь тухайн гишүүдийн санал өгөх эрхийг хаах санал гаргасан.
Хавар ҮЗХ-ны гишүүдээ шинэчилнэ. Төв нам дээр цугларсан 16 мянган гишүүний бүртгэл саналын эрхтэй болж чадаагүй. Өөрийн биеэр ирээгүй, нэг хүн 100 100-гаар нь анкет авчирч бүртгүүлсэн. Хэрэг эрхлэх газрын ажилтнуудад хариуцлага тооц гэдгийг Л.Эрхэмбаяр даргад үүрэгдсэн. Өөрийгөө од болсон гэж тооцон анхан шатны нам дээр очиж бүртгүүлээгүй М.Батчимэг гишүүн шиг хүмүүс хохирсон байна лээ. Баахан алдартай хүмүүсийн зураг хийгээд, тэрний, энэний саналыг З.Энхболд өгүүлсэнгүй гэж хэлсэн байна лээ. Хэн нэг од болсон гишүүдэд гаргах тусгай шийдвэр байхгүй. АН-ын гишүүн бүр адил эрхтэй.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Би хамт нэр дэвшсэн дөрвөн нөхрийгөө өрсөлдөгч гэж хараагүй. АН-ын шинэчлэлд хамтран зүтгэгч гэж харж байгаа.
-Ж.Батзандангаас бусад нь ирээгүй байна. Энэ нь таныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлгож болох уу? Та хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжих вэ?
-Бид тавуулаа байнга уулзаж, цуг явсан. Хэн нэг нь ялагч болсон тохиолдолд нөгөө дөрөв нь үг дуугүй хүлээн зөвшөөрч, баг болж явна гэж ярьсан.
-Та “Шонхор” фракцын хүн. Та фракцуудтай хэрхэн ажиллах вэ?
-АН-ын даргын сунгаагаар нам өөрөө фракцгүй байх шинэчлэл хийгдсэн. Ямар нэг фракц бүлэглэлийн нөлөөнд орох эрх байхгүй. Би нийт гишүүдийн эрх ашгийг төлөөлж ажиллана.
-Сонгуулийн санал хураалтын өдөр мөнгө тараасан гэх бичлэг яваад байна. Үүнд тайлбар хийхгүй юу?
Мөнгө тараасан нэг ч үйлдэл байхгүй. Хэрвээ мөнгө тараасан байвал намын даргын албан тушаалд очихгүй байх ёс зүй надад байгаа.

П.ГОО
Оллоо.мн