“Ертөнцийн гоо бүсгүй”-гээр Францын мисс тодорлоо
Ертөнцийн гоо бүсгүй шалгаруулдаг “Miss universe-2017” тэмцээний хаалтын ёслол дөнгөж сая болж өндөрлөлөө. Филиппин улсын Манила хотод явагдсан тэмцээний хаалтын үйл ажиллагааны оргил мөч ирэхэд Франц улсын гоо бүсгүй шалгарлаа.

Францын гоо бүсгүй Ирис Миттенар 1993 онд төрсөн бөгөөд 2015 оны Францын гоо бүсгүйгээр шалгарч байсан аж.Тэрбээр “Miss universe” титмийн эзэн болсон хоёр дахь Франц бүсгүй бөгөөд 1990 оноос хойш тус тэмцээнд түрүүлж буй анхны европ эмэгтэй болж байгаа юм. Харин дэд байрт Гайти улсын гоо бүсгүй Ракцэл Плиссер, гуравдугаар байрт Колумбын Андриа Товар нар тус тус шалгарчээ. 

“Miss universe” тэмцээн нь гоо бүсгүй шалгаруулдаг тэмцээнүүдээс чансаагаараа гуравдугаар байрт  бичигддэг томоохон тэмцээн юм. 

Дашрамд дуулгахад, "Miss Universe"-ийг дэлхийн алдартай Catalina Swimwear усны хувцас үйлдвэрлэгч компани санаачилсан юм. Тус тэмцээн анх АНУ-д зохион байгуулагдаж, дэлхийн 29 орны сайхан бүсгүйчүүд оролцов. Тэмцээний ялагч буюу хамгийн анхны “Эх дэлхийн мисс” 18 настай, Финландын иргэн Арми Куусела байсан юм. 1972 он хүртэл "Miss Universe" тэмцээнийг зөвхөн АНУ-д зохион байгуулдаг байжээ. Харин 1973 онд өөр улсад зохион байгуулах шийдвэр гарч, Грект болсон түүхтэй.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.