Америк унтаж байх зуур Бээжин технологийг нь давж эхэллээ

Хятадын компаниуд АНУ-д барилгын болон технологийн хамгийн том гэсэн төслүүдийг гүйцэтгэх нь нэмэгджээ. Энэ тухай конгрессийн дэргэдэх Вильсоны төвийн албан ёсны сайтад нийтэлсэн байна. Бээжингийн зүгээс инновацид анхаарч, шинэ технологи боловсруулан дэлхий дахинд тарааж байхад АНУ зөвхөн аж үйлдвэрийн хөгжлийн талаар ярьж байгаагаас болж ийм хандлага ажиглагдах болсон гэж уг баримтыг гаргагч үзжээ.
 
“Бид Хятадын ертөнцөд амьдрахыг хүсч байгаа юу” нэртэй уг судалгааг санаачлагч Роберт Дэли америкчуудын өдөр тутмын амьдралд 2016 онд эрс өөрчлөгдсөн тухай баталж байна. Тухайлбал, худалдааны төвүүдэд цахилгаан бараа, хувцас бүхий хятад дэлгүүрүүд олширч, БНХАУ-ын барилгын томоохон компаниудын олон төсөл АНУ-д хэрэгжиж эхэлсэн гэнэ.
 

АМЖИЛТЫН БОДЛОГО

 
“АНУ, Хятадын харилцаа 1979 онд хоёр олны хооронд дипломат харилцаа тоггоосноос сайжирч эхэлжээ. Тухайн үед АНУ Хятадад технологи, шинэ санааны асар их нөлөө үзүүлж эхэлсэн бол БНХАУ-ын зүгээс америкчуудын үнэт зүйлс, амьдралд нөлөөлөх зүйл бараг байсангүй. Харин өнөөдөр хоёр орны байр суурь өөрчлөгджээ. 2016 оны зургаадугаар сард Хятад улс дэлхийн хамгийн хурдан супер компьютер бүтээж, дэлхий дахинаа алдартай радио телескоп бий болгосноо зарласан. Харин наймдугаар сард тойрог замд холбоо тогтоох дэлхийн анхны квантын хиймэл дагуул байгуулснаараа алдаршжээ” хэмээн Дэли судалгаандаа тэмдэглэсэн байна.

Ийнхүү Хятад улс технологийн дэвшил гаргаж байх зуур Америк зөвхөн Нобелийн шагналын төлөө төсөл хэрэгжүүлэхэд асар их хөрөнгө зарцуулсан хий хоосон яриа л өрнүүлсээр байгаа гэнэ.
 
“2016 онд Хятад улс төмөр замын өндөр хурдны сүлжээ байгуулж, Шанхайн Пудун дүүрэг, Шэньчжэн хотын будааны талбайг хоёр томоохон байгууламж бүхий газар нутаг болгожээ. АНУ Нобелийн шагнал авахын тулд л хэдэн тэрбум ам.долларыг төсөл хөтөлбөрүүддээ зарцуулж байх зуур Хятад улс технологийн шийдлийн дэлхийн эрэлтэд нийцэх санал гаргаж байна” хэмээжээ.
 
Бээжингийн зүгээс АНУ-ын худалдааны төслүүдийг дуртайяа хэрэгжүүлж, харин Хятадын Mei-zu, Xiaomi ухаалаг гap утсууд америкчуудын зүрх сэтгэлийг аль хэдийнэ эзэмдэж эхэлжээ.
 
“Хятад улс бусад орнуудтайгаа ч амжилттай хуваалцах эрмэлзэлтэй байна. Өдгөө тэд Энэтхэг, Хятадтай харилцаагаа сайжруулж, Европт хүртэл Хятадын техник алдаршжээ. Хятад улс “Алибаба” зэрэг алдарт интернэт дэлгүүрээрээ дамжуулан АНУ-д Meizu, Xiaomi утсуудаа идэвхтэй худалдаалж байна. Тэд бас Холливудын кинонуудыг хятад хэлнээ хөрвүүлэхэд асар их мөнгө зарцуулж байгаа юм. Хятадтай хамтран ажиллана гэдэг асар том гэрээ болно гэсэн үг” хэмээн шинжээч таамаглажээ.

 
ХЯТАДУУД БАРИЛГЫН САЛБАРТ

 
Нью-Жерсид төвтэй Хятадын “China Construction America” хэмээх Томоохөн компани 1985 онд байгуулагдсан цагаасаа хойш АНУ-д 400 гаруй томоохон төслийг хэрэгжүүлжээ. Тус компанийн томоохон захиалгын тоонд 2014 онд хийгдсэн Нью-Йоркийн Бронкс дүүргийн тээврийн гол судас болсон Александр Хэмильтоны гүүрийг өргөтгөх ажил орно. Энэхүү ажлын гэрээ 407 сая ам.доллараар үнэлэгдэж байсан бөгөөд хугацаанаасаа 35 хоногийн өмнө
дууссан юм. 2010 онд тус компани Нью-Йоркийн Манхэттен дүүрэгт “River House” хэмээх орон сууцны том цогцолбор барьсан. 32 давхар бүхий энэхүү барилга нь спа-центр, фитнесс клуб, олон давхар газар доорх машины зогсоол зэргээс бүрдсэн бөгөөд 650 м.кв талбай бүхий 250 орон сууцтай.
 
Хятадын компаниуд түүнчлэн Багам, Хавайд тансаг зэрэглэлийн зочид буудлууд ч барьж байгаа аж. Ингээд үзэхэд Нью-Жерси, Нью- Йорк, Массачусетс мужууд болон Колумбын тойрог дахь хэдэн зуун ресторан, цэнгэлдэх хүрээлэн, үйлдвэр, орон сууцыг хятадууд барьж босгожээ.

 
ХЯТАДУУД АВТОМАШИНЫ САЛБАРТ

 
Хятад улс автомашин үйлдвэрлэлийн салбарт ч АНУ-ыг шахахад бэлэн байна. Америкийн “Faraday Future” компани энэ нэгдүгээр сард Teslа-тай өрсөлдөхүйц цахилгаан автомашины загвараа танилцуулсан юм. Үүнийг АНУ-д тэрбумтан Илон Маскийн компани боловсруулсан гэнэ. Эдгээр машин нь Tesla-гийн ямар ч загвараас илүү их хүчин чадалтай батарейгаэр суурилуулагджээ.
 
“Forbes” сэтгүүлд мэдээлснээр “Faraday Future” компанийг Хятадын тэрбумтан Цзя Юэтин эззмшдэг байж болзошгүй гэнэ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өНаөө 2017-02-01 07:58:28
    Чанар найдвартай ажиллагаагаар хол хаягдсан хэвээрээ л бга
    103.9.88.212
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-01-31 02:41:02
    БНХАУ-ын оюутнууд ЗГ-ын тэтгэлгээрээ АНУ-ын хамгийн сайн л гэсэн технологийн сургуулиудад хэдэн мянгаараа суралцаж төгссөн одоо нутагтаа очоод ш/у хөгжүүлж бгаа...
    59.153.115.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Drone zasvarshin 2017-01-31 02:26:04
    Ene bas DJI compnay buyu dronii salbariig bas orhison baina.
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах